АН-ын ҮЗХ-ны дуулиант хурал эв нэгдэлтэй, чимээ шуугиан багатай болж өнгөрлөө. Гэхдээ АН-ын ҮЗХ-ны сүүлийн хоёр хурал дандаа шөнө болов? Бодвол хүн амьтан амарсан үед, уушиг зүрхээ сагсайлгаад байгаа асуудлаа тогоон дотроо ярьсан шиг ярья гэсэн шийдлээс улбаатай ч байж мэднэ. Ямар ч байсан АН-ынхан яагаад шөнө дөлөөр хуралддаг вэ гэсэн асуултыг олон түмний дунд үлдээлээ. МАН-ынхан бол цагаан ордондоо өглөөнөөс эхлээд л хуралддаг жишигтэй л дээ. Шөнө болохоор маргааш үргэлжлүүлнэ гээд тарчихдаг. Хоёр намын асуудалд хандах хандлага, жишиг өөр бололтой. Тиймээс МАН-ынхан өдөрөөр, АН-ынхан шөнөөр хуралддаг гэсэн яриа ч гараад амжсан байна. АН-ын өчигдөрийн ҮЗХ-ны хурал ямар нэгэн хэрүүл тэмцэл болсонгүй. Эв нэгдэлтэйгээр намын даргаа өөрчлөв. Шинэ Ерөнхий сайдаа ч тодруулав. Ингээд АН дотор юу болоод өнгөрснийг тоймлон хүргэе.
Шонхор мурьж, Р.Амаржаргал золионд гарав
Энэ долоо хоногийн сүүлээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд хоёр удтал уулзалт хийжээ. Ингээд намын эв нэгдлийн төлөө Н.Алтанхуяг даргын албаа Их хурлаараа биш ҮЗХ-ны хурлаар З.Энхболдод шилжүүлэхээр болж. Хариуд нь З.Энхболд Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг биш Ч.Сайханбилэгийг дэмжихээр шийдэж. Ингээд л АН-ын асуудал шийдэгдэж. Чоно цатгалан, хонь бүрэн гэдэг шиг үйл явдал АН дотор болоод өнгөрчээ.
Н.Алтанхуяг, З.Энхболд хоёрын тохирооны золиос нь Р.Амаржаргал болов. Уг нь түүнийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн байлаа. Гэвч ҮЗХ дээрээ уначихлаа. Шалтгаан нь түүнийг эцсийн мөч хүртэл дэмжиж ирсэн Шонхор хэмээх фракци муриснаас асуудал ингэж шийдэгдсэн гэж эх сурвалж мэдээлэв. Үнэн бол Шонхорынхон АН-ын даргын албаа хэл амгүй салгаж авахын тулд ийм нүүдэл хийсэн байж болох юм. Эсвэл Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ахиухан шиг суудал авах гэж шунасан ч байж болох.
Н.Алтанхуяг: Монгол төр нэг намаас хэт удаан хараат байсан, хүнд суртал, туйлшрал, авилга, шударга бус байдалд идэгдсэн системд зоримог шинэчлэл хийлээ
Н.Алтанхуяг урьдынх шигээ омголон байсангүй. Тэр хувь заяатайгаа эвлэрч хулхи нь буужээ. Угаасаа түүний өмнө хоёр сонголт байсан. Нэгд АН-ын гишүүдээ сөрж зогсоод хөөгдөж буух уу? Эсвэл АН-ын даргын албаа эв нэгдэлтэйгээр өгч араа бодох уу? Тэр хоёр дахь сонголтыг хийлээ. Бас суудлаа сайн дураараа өгсөнөөр өөрийнхөө гарын хүнийг дараагийн Ерөнхий сайдаар тодруулж ашиг гаргаж дөнгөв. Ч.Сайханбилэг түүний дуулиант олон асуудлыг сөхөхгүй уучилж үлдээх болов уу? Бараг л тэгэх байх.
Н.Алтанхуяг ажлаа өгөхдөө АН-ын даргаар зургаан жил ажилласан. Энэ хугцааныхаа дөрвөн жилд нь хамтарсан Засгийн газарт ажилласан. Хоёрт нь засаг удирдлаа гэдгээ сануулав. Үүгээрээ би та нарыг ажилтай байлгасан шүү гэдгээ сануулав. Маргах аргагүй үнэн л дээ. Н.Алтанхуягийн намынхаа гишүүдийн өмнө байгуулсан нэг гавъяа мөн. Гэхдээ эдийн засгийг элгээр нь хэвтүүлж ард түмний өмнө том нүгэл хийсэнийг нь зөвтгөж болохгүй. Тэрээр АН-ын даргын ажлаа өгөхдөө бас нэг ноцтой үг хэлсэн.
Тэр нь "Өнгөрсөн сонгуулийн ялалтын дараа МАНАН байгуулаад ажиллах нь хамгийн амар шийдэл байсан. Гэвч Монгол төр нэг намаас хэт удаан хараат байж, хүнд суртал, туйлшрал, авилга, шударга бус байдалд идэгдсэн ялзарсан системд зоримог шинэчлэл хийж, ардчиллын салхийг оруулахын тулд, эрсдэлээс үл шантран амаргүй замыг сонгон хоёр жил ажиллалаа" гэж тайлангаа тавьсан.
Өөрөөр хэлбэл МАН-ыг занаж зүхдэг хэвээрээ л байна. МАН-ыг Н.Алтанхуяг Монголын ард түмний дайсан мэт үзсээр ирсэн. Сүүлийн үгэндээ ч үүнийгээ давтан сануулав. Энэ хирээрээ МАН-ынханд дуудлага хаяж байна. Хэрэв өнгөрсөн жилүүдийг ялзарсан системтэй, хүнд суртал, туйлшрал, авлига, шударга бус байдалд идэгдсэн байсан нь үнэн бол хамтран бүтээгч нь Н.Алтанхуяг өөрөө. Яагаад гэвэл тэрээр МАН-тай найман жил хамтран засаг барилцсан. Адаг сүүлд нь ингэж хамтарсан намаа доромжлоод байгаад МАН-ынхны уур бухимдал асаад байдаг байх. Тэр ажлаа өгөхдөө ч МАН-ынхны бухимдал дээр тос нэмээд явлаа.

З.Энхболд: Хамгийн түрүүнд Н.Алтанхуягт зориулж үг хэлмээр байна
Сүүлийн үед Н.Алтанхуягтай ил, далдаар хамгийн том тэмцэлийг өрнүүлсэн хүн бол З.Энхболд. Гэвч тэр ажлыг нь авсныхаа дараа Н.Алтанхуягт тун хүндэтгэлтэй хандлаа. Хамгийн сайхан үгийг Н.Алтанхуягт хандаж хэллээ. “Н.Алтанхуяг хамгийн, хамгийн гэсэн тодорхойлолтой хүн. Тиймээс хамгийн түрүүнд Н.Алтанхуягт зориулж үг хэлмээр байна. Н.Алтанхуяг гэдэг улстөрч АН-д хамгийн олон жил намын дарга хийсэн. Бас ардчилсан намын түүхэнд хамгийн олон ялалтыг авчирсан. Үүнээс гадна хамгийн сайн эв нэгдлийг сахигч улстөрч гэж би боддог. Тиймдээ ч намынхаа эв нэгдлийг сахиулахын тулд өнөөдөр намын даргын албаа өглөө. Таны хийж хэрэгжүүлж байсан бүхнийг үргэлжлүүлж, эв эеийг сахин, ялалтын тань буухиаг үргэлжлүүлнэ гэдгээ хэлье” гэж хэлсэн юм. Тэгэхээр эндээс нэг ойлголт үүсэн гарч ирнэ. Хэрвээ Н.Алтанхуяг АН дотроо "хамгийн, хамгийн" гэдэг нь үнэн байсан юм бол яагаад огцоруулж байгаан? Яагаад албан тушаалаас нь салгаж байгаан? Яагаад түүнийг элдэвээр ил, далд муулж ирсэн? Энэ асуултад хожим З.Энхболд хариулах хэрэгтэй болно доо. Тэр өмнөх даргаа хамгийн, хамгийн гэж магтаж байгаад албыг нь авлаа. Харин өөрөө хамгаас илүү дарга байж чадах болов уу? Ийм сорилтын өмнө З.Энхболд ирлээ.

Сэтгэгдэл (36)