Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Сешачалам толгодод нутагтаа алдартай, сая сая мөргөлчдийн залбирдаг Тримула сүм бий. Энд 6000 үсчин өдөр тутам үйл ажиллагаа явуулж, 20 мянган мөргөлчний үсийг засдаг байна. Мөргөлчдийг шалан дээр хөлөө унжуулан, толгойгоо бөхийлгөн суухад үсчид эмэгтэйчүүдийн үсийг хайчилж, эрэгтэйчүүдийг халзан болгодог.
Сүм жилдээ 500 тонн үс тайрч, орон нутгийн үйлдвэрүүдэд худалдаалан, түүгээр нь дууриамал бүтээгдэхүүн хийдэг. Өнгөрсөн онд гэхэд сүм 200 сая рупи буюу 3,6 саяын ашиг олжээ.
Сонирхолтой нь хүмүүс сайн дураараа сүмийн үсчдээр үсээ засуулсаныхаа төлөө хандив өгдөг гэнэ. Энэ мөнгөөр нь Бурханы нэрийг бодож, хүмүүст тусална хэмээн итгүүлдэг байна. Тримулад өдөрт 30 мянган хүнд үнэгүй хоол өгдөг ажээ.























































