Монголын “ФИЗИКЧДИЙН ҮНДЭСНИЙ II ФОРУМ”-ыг өнөөдөр МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байранд зохион байгуулж байна.Хурлаар “Шинжлэх ухааны төрөөс баримтлах бодлого”, “Физикийн боловсрол”, “Онолын физик ба их энергийн физик”, “Хатуу биеийн физик”, “Одон орон, геофизик”, “Электроник, Сэргээгдэх эрчим хүч”, “Цөмийн физик, технологи”, “Биофизик”, “Оптик спектр судлал” зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэх аж.
Харин хурлын төгсгөлд форумд оролцогчдоос ирүүлсэн саналыг нэгтгэн санал зөвлөмж боловсруулан гаргах юм байна.





















































