Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байгаа.Ойн хүрээнд Вьетнамын Гадаад хэргийн дэд сайд Данг Минь Хой энэ сарын 16-19-ний өдрүүдэд манай улсад айлчилж, дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүлээн авалтад оролцоно.
1954 оны арваннэгдүгээр сарын 17-нд манай хоёр орны хооронд албан ёсоор дипломат харилцаа тогтоосноос хойш эдүгээ 60 жил өнгөрчээ.





















































