Энэ өвөл нийтийн үйлчилгээний 500 гаруй ажилтан 23 баг болж ажиллах юм байна.Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл өнгөрсөн өвөл 400 тонн цас хайлуулах бодисын нөөцөлж байсан бол энэ онд 560 гаруй тонныг нөөцлөөд байгаа юм байна. Мөн 400 метр куб элс бэлтгэсэн бол шинээр замын цас үлээх 11 ширхэг тоног төхөөрөмж, цас мөсний цохиур зэргийг бэлтгэжээ.Харин тохижилт үйлчилгээний ажилчдад өвлийн гутал хувцасыг энэ сард өгөхөөр захиалсан юм байна. Ажилчдын хэлж байгаагаар амны хаалт болон бээлийг сар болгон сольж өгдөг ч өвлийн хувцас гутлыг 2 жил өмсөх нормтойгоор өгдөг байна.
Улаанбаатар нэтгэлийнхэн өвөлжилтийн бэлтгэл ажлынхаа хүрээнд цас хайлуулах бодис цацах 7 камаз, 5 “Бонго” маркийн автомашин, 3 ширхэг “Зил 130” автомашиныг бэлдсэн байна. Мөн цас мөс хусч, түрэх 2 ковш, нэг автогрейдер болон 2 ширхэг универсиал трактор зэрэг зориулалтын шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслүүдээ бэлэн болгожээ.





















































