Сүүлийн үед хориотой ан амьтдыг хууль бусаар агнах явдал ихэсч байгаа нь цагдаагийн байгууллагын хяналт шалгалтын үеэр илэрсээр байна. Иргэд хориотой ан галт зэвсэг ашиглан хийж, түүнийгээ бусдад худалдан борлуулснаар байгаль экологид хохирол учруулж, өөрсдийгөө "хэрэгтэн" болгоод байгаа юм. Юутай ч хамгийн сүүлийн байдлаар хориотой ан хийх явдал хаана, хэзээ гарсаныг тоймлон хүргэж байна.

Баян-Өлгий аймагт хойлог, янгир хууль бусаар агнажээ
Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Хяналт-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарыг хариуцсан сум орон нутагт байнгын эргүүл шалгалт хийх, арга хэмжээний хүрээнд сумын Засаг дарга нарын дэмжлэгийг авах талаар ажлын чиглэл өгч, үр дүнг тооцож ажиллаж байна.
Мөн аймгийн төвийг эргүүлийн 4 чиглэлд хувиарлаж, Нийтийн хэв журам, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн алба хаагч нарыг томилж, 4 хөдөлгөөнт эргүүлийн автомашинтай эргүүлийн үүргийг шөнийн цагаар гүйцэтгүүлж, хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд 2014 оны эхний 10 сарын байдлаар гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 4 хэргээр буюу 11.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Энэ жлын хүрээнд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт тус сумын иргэн Е нь галт зэвсэг ашиглан 2014 оны 10 дугаар сарын сүүлээр хоёр тооны Хойлог хууль бусаар агнаж, иргэн Х-д худалдан борлуулсан гэмт хэргийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид шуурхай илрүүлж, шалгаж байна гэж мэдээллээ
Мөн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Ховд багийн Хашаат гэх газарт тус сумын 20-30 орчим насны иргэд болох Х, С нар бүлэглэн галт зэвсэг ашиглан 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хууль бусаар янгир агнасан гэмт хэргийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.
Хөвсгөл аймагт бүртгэлгүй галт зэвсгээр буга намнажээ
Төв аймгийн Баян суманд Б гэгч биедээ зөвшөөрөлгүй гар буу авч явсан бол Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Сангийн далай багт А гэгч зөвшөөрөлгүй буу ашиглан янгир агнасан. Мөн Өвөрхангай аймгийн Богд сумын иргэн П гэгч бусадтай бүлэглэн нэн ховор амьтан агнахдаа, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Т гэгч этгээд буга намнахдаа бүртгэлгүй галт зэвсэг ашигласан тухай ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, ахмад Ё.Лхагвасүрэн мэдээлсэн. Эрүүгийн хуулийн 203 зүйл буюу Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчиж гэмт хэрэг үйлдэхдээ бүртгэлгүй галт зэвсэг ашигласан тэдэнд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээс гадна Захиргааны хариуцлагын тухай хуулиар шийтгэж, торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна.
24tsag.mn






















































Сэтгэгдэл (1)