Увс аймгийн Улаангом сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт “Цагаан хөшөө трейд” ХХК-ийн барьж байгаа таван давхар орон сууцны барилгын дөрөвдүгээр давхраас нэг хүн унаж бэртэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна.Тухайн аж ахуйн нэгж нь ган татлагатай дүүжинт өргүүрийнхээ өргөх, зөөх, тээвэрлэх механизмд тавигдах шаардлагыг хангаагүйгээс тулгуурын өнхрүүлэг мултарсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарлаа. Иймээс шаардлагыг хангах хүртэл улсын байцаагчийн акт гарган барилгын ажлыг түр хугацаагаар зогсоожээ.





















































