Улаанбаатар хотын иргэдийн махны хэрэгцээнд зориулж нөөцийн мах бэлтгэдэг болоод удаж байна. Энэ жил иргэдийн хэрэгцээнд зориулж нийт 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэхээр болсон. Тэгвэл тус ажлыг “Баатрууд тэнгэр”, “Махимпекс”, “Ай энд Ди Эм”, “Мах маркет” компаниуд хариуцан ажиллах юм ажээ. Эдгээр компаниуд тус бүр 3000 тонн мах багцлан бэлтгэж Улаанбаатар хотын иргэдийн хэрэгцээнд нийлүүлнэ. 




















































