ОХУ, Монгол улсын иргэд харилцан визгүй зорчих гэрээнд өнгөрсөн есдүгээр сард хоёр орны төрийн тэргүүд гарын үсэг зурсан. Тус гэрээний хэрэгжиж эхлэх хугацааг арваннэгдүгээр сарын 14 -нөөс эхлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Тэгвэл Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын мэдээллэж буйгаар хоёр улс хооронд визгүй зорчих болсон эхний өдөр Монголын 530 гаруй иргэн ОХУ руу хил гарчээ. Харин ОХУ -аас 300 орчим иргэн манай улс руу нэвтэрчээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэд харилцан 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой.




















































