Төв аймгийн Алтанбулаг сумын Зэвсэгт хүчний 119-р ангийн Шинэ цэргийн сургалтын төвд өчигдөр өнгөрсөн сард цэргийн албанд татагдсан энэ оны хоёрдугаар ээлжийн цэргүүд тангарагаа өргөлөө. Тус ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд болон шинэ цэргүүдийн ар гэрийхэн оролцжээ. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар цэргийн албанд татагдан ирсэн шинэхэн дайчдыг албанд нь дасгах болон анхан шатны бэлтгэл сургалтад хамруулж эх орондоо үнэнч зүтгэхийг сануулан ийнхүү тангараг өргөх ёслол зохион явуулдаг юм.




















































