БНСУ –ын Жүнгнам аймаг, Дэсаным тосгон дэх зам дээр өчигдөр 22 цагийн орчимд автомашины осол гарч 51 настай монгол иргэн амиа алдаж, гурван Монгол иргэн бэртсэн байна. Тодруулбал, 34 настай Солонгос иргэн Ким гэгч согтуугаар автомашин жолоодон тосгоныхоо замаар гэр рүүгээ явж байх үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчин цагаан шугам давахдаа буцаж эргэх үйлдэл хийж байсан нэгэн автомашиныг хараагүй мөргөсөн байна.




















































