Азийн элсний спортын дөрөвдүгээр наадам Тайландын Пукет аралд үргэлжилж байна. Одоогийн байдлаар манай улс зургаан алт, хоёр хүрэл медальтайгаар Азийн элсний наадмыг тэргүүлж явна. Өчигдөр сагсан бөмбөгийн эмэгтэй баг БНХАУ -ын багтай эхний тоглолтоо хийж, 13:18 онооны харьцаатайгаар хожигдов. Манай сагсчид дараагийн тоглолтоо Филиппин улсын багтай хийнэ. Эрэгтэй баг Тайланд, Бутан, БНХАУ, Энэтхэг, Лоасын багтай нэг хэсэгт таарсан ба эхний тоглолтоо Тайландын баг тамирчдын эсрэг тоглож 12:14 харьцаатайгаар ялагдал хүлээжээ. Азийн элсний наадамд 45 орны шилдэг тамирчид спортын 17 төрөлд өрсөлдөж буй.




















































