Ойрын өдрүүдэд цас орж хүйтрэхийг Ус цаг уурын хүрээлэнгээс анхуурууллаа. 18-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун болон төвийн нутгаар, 20-нд зүүн зүгийн нутгаар цас орно. Салхи 18-нд баруун зүгийн нутгаар, 19-нд зарим газраар, 20, 21-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 19-нд баруун зүгийн нутгаар, 20-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.




















































