2014 оны 11-р сарын 16-с 17-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1148 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 45 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 36 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан 8 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, булаах гэмт хэрэг 1, хулгайлах 13 гэмт хэрэг, танхайрах 6 гэмт хэрэг, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг 1, залилан мэхлэх 1 гэмт хэрэг, зам тээврийн хэрэг 12, осол 12 гарч 11 хүн гэмтэж, 1 хүн нас барсан байна.Д.Ундрах /24tsag.mn/





















































