Өнгөрсөн есдүгээр сарын 22-ны орой Хөдөлмөрийн яамны судалгаа хийж явсан Орхон аймгийн Статистикийн мэргэжилтэн бусдын гарт онц хэрцийгээр амиа алдсан ноцтой хэрэг гарсан. Уг хэрэг Эрдэнэт хот-ын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр дээр 17 цагийн орчим гарсан. Хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад буй иргэнийг сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн байсан гэдгийг хэвлэл мэдээллийнхэн олон нийтэд дэлгээд байсан. Тодруулбал уг хэргийг сэтгэцийн өвчтэй, 20 настай Б гэгч үйлдсэн байж болзошгүй гэж албаныхан ч мэдээллээд байсан юм. Улмаар уг этгээдийг нийслэлийн СЭМҮТ-ийн хуулийн тасагт хүргээд байгаа аж. Тэгвэл СЭМҮТ-ийн шинжилгээгээр сэжигтэн этгээд хэрэг хариуцах чадвартай гэж гарчээ. Уг хэргийг Орхон аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Д.Ундрах /24tsag.mn/





















































