Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 4-9 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 хэм хүйтэн, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.





















































