09 цагаас Багшийн хөгжлийн ордны 2 давхрын хурлын танхимд НЭМГ болон НБСГ- аас хамтран “Амны хөндийн эрүүл мэнд” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн 119-н Ерөнхий боловсролын сургуулийн эмч нар болон улсын 180 цэцэрлэгийн аргазүйчдийг хамруулсан Хүүхдийн шүд цоорох өвчний эрсдлийг бууруулах, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, шүд, амны хөндийн эрүүл мэндийн сургалт зохион байгуулна.09 цагаас МУИС-ийн II байрны чанх хойно байрлах Монголын Эмэгтэйчүүдийн Сангийн байранд "Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд , эрх" сэдэвт сургалт болно.
09 цагаас Сэтгэл судлалын Үндэсний төвөөс зхион байгуулах "Нийгэм, Сэтгэлзүйн хөгжил-2014" форум "Corporate Hotel and Convention Center"-т болно. Утас:
10 цагаас "Төрийн үйлчилгээний ил тод байдал, хүртээмжийг үнэлэх" сэдэвт иргэдийн онооны картын үнэлгээний тайлан уулзалт Улаанбаатар зочид буудлын "Хөх асар" танхимд болно.
10 цагаас НМХГ-ын хурлын зааланд Хувийн хэвшлийн орон сууцны компаниудын төлбөр тооцоонд ашиглаж байгаа хэмжих хэрэгсэлийн баталгаажуулалт, ашиглалт, хэмжилийн нэгдмэл байдалд хяналт шалгалт хийсэн талаар мэдээлэл хийнэ.
11 цагаас Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн 25 жилийн ойд зориулсан арга хэмжээ Улаанбаатар чуулгын байранд болно.
11 цагаас Хангарьд ордны хүндэтгэлийн танхимд НЭМГ болон НҮБ-н Хүн амын сангаас интернетэд суурилсан "Channel" программыг нийслэлд нэвтрүүлэх ажлын хүрээнд Дүүргийн Эрүүл мэндийн төвийн нөхөн үржихүйн зохицуулагч нарт иж бүрэн компьютер гардуулна.
11 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж 29-р тусгай сургууль дээр "Гамшиг болсон үед хэрхэн өөрийгөө болон нөхрөө аврах" танхимын болон дадлага сургуулийг зохион байгуулна. Утас: 99733208
12:30 минутаас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд "Хүсэл зорилгоо нэгтгэе" хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:30 минутаас Спортын бэлтгэлийн төвийн IV давхарт Сагсан бөмбөгийн Монголын Үндэсний Супер Лиг эхлэхтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд Үндэсний Супер лигийн дасгалжуулагчид, тоглогчид, NBA-ын легионер тоглогчид оролцоно.
15 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд "Монгол бөхийн хөгжил, шинэчлэл" ТББ-аас сүүлийн жилүүдэд Монгол бөхийн салбарт үүсээд байгаа нөхцөл, зөрчилтэй асуудлаар "Монгол бөхөө аваръя" сэдвээр хэвлэлийн бага хурал болно.
16 цагаас Монголын Урлагийн Зөвлөл нь СУИС-ийн Радио Телевиз, Медиа Урлагийн сургууль (РТВМС)-тай хамтран, Туркийн уран бүтээлч Мустафа Өзканы удирдлаган дор зохион байгуулах "Гэрэлтэй ширээ" анимейшн кино сургалтын нээлт РТВМС-ийн Оюутан зааланд болно.
Монгол, Герман Улсуудын “Их 7-ийн Үр дүнд хурдан хүрэх түншлэл”-ийн нээлтийн бага хурал Туушин зочид буудалд зохион байгуулагдана.





















































