Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу бүх төрлийн гадаад паспорттай хоёр улсын иргэд арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 30 хүртэл хоногоор харилцан визгүй зорчиж эхэлсэн билээ.Үүнтэй холбогдуулан Алтанбулаг, Сүхбаатар боомтоор хил нэвтэрсэн зорчигчийн тоо 21.7 хувиар өссөн байна.
Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчиж эхлэх ёслолын арга хэмжээ Алтанбулаг авто замын боомтод өчигдөр болсон байна.





















































