Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Эрдэнэ багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Гянт болдын уурхайн агуулахаас иргэн Л нь БНХАУ-н иргэний хамт тэсэлгээний бодис гаргаж байх үед бодис нь тэсэрч гэмтсэн байна” гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгаж байна. Өмнөговь аймгийн “Ханбогд сумын “Цагаан хад” гэх газарт Өвөрхангай аймаг Хужирт сумын 5-р багт оршин суух иргэн А “Норд бенз” автомашины доогуур орж түлш татуулж байх үед тус багт оршин суух Т гэгч автомашиныг өнхөрүүлж амь насыг нь хохироосон байна” гэх мэдээллийг 11-р сарын өдөр цагдаагийн байгууллага хүлээн авч шалгаж байна. Д.Ундран /24tsag.mn/





















































