Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагаас "Хяналт-Шийдвэрлэлт" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна.Энэ ажлын хүрээнд цагдаагийн байгууллагад "Их хэмжээний самар ачсан автомашин байна” гэсэн мэдээлэл ирсний дагуу шалгахад ”Istana” маркийн автомашинд Баянзүрх дүүрэгт оршин суух иргэн Э гарал үүслийн гэрчилгээгүй 50 кг-ын савалгаатай 34-н шуудайнд хуш модны самар тээвэрлэж явсныг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Мөн 11-р сарын 15-ны 02:30 цагийн орчим “Istana”автомашиныг шалгахад 19 хороонд оршин суух иргэн Т гарал үүслийн бичиггүй мод тээвэрлэж явсаныг илрүүлжээ.
Мөн “Мод ачсан автомашин явж байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 15-нд шалгахад: Орхон аймаг. Их Залуу багийн иргэн Б “Nissan Extera” автомашинтай гарал үүслийн бичиггүй 20м3 шуудайлсан мод тээвэрлэж явсныг илрүүлэн СХДЦХ-1 хэлтэст шалгаж эхэлжээ.
Иргэд мал мах, малын гаралтай бүтээгдэхүүн, самар, мод зэрэг бүтээгдэхүүн нь гарал үүслийн гэрчилгээ авах шаардлагатайг мэдсээр байж ийнхүү хууль бус тээвэрлэлт хийж байгаа тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байгаа тул та бүхэн хууль журмын дагуу тээвэрлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/





















































