ЦЕГ-ын дарга асан, бригадын генерал Б.Билэгтийг Засгийн газрын тогтоолоор ажлаас нь чөлөөлөөд байгаа. Улмаар ээлжийн амралттай байхад нь үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн гэж Б.Билэгт шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин өнгөрсөн долоо хоногт шүүхээс Б.Билэгтийг албан тушаалд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах шийдвэрийг гаргасан. Тиймээс эл шүүхийн шийдвэртэй Засгийн газар тодорхой хугацаанд танилцаж, хүлээн зөвшөөрөхгүй бол давж заалдах эрхтэй байдаг. Гэвч хэрэв Засгийн газрыг шүүхийн шийдвэрийг эсэргүүцвэл Б.Билэгт түрүүлэн Засгийн газрын эсрэг гомдол гаргах гэж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл, өөрийг нь албан тушаалд томилохоос татгалзвал Засгийн газрын эсрэг дахин шүүхдэлцэх сурагтай байна.Д.Дуулим






















































Сэтгэгдэл (3)