Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Залууст өөрийн гэсэн үзэл бодол дутагдаж байна”

2014-11-18
0
ЖИРГЭХ

золбоо   -Танд замын дунд гацчихсан мэт мэдрэмж төрөхгүй байна гэж үү-

    Монголын хүн амын 60 орчим хувийг залуучууд бүрдүүлдэг гэсэн судалгаа бий. Тэр ч утгаараа шинэ үеийн залуусаар хаягласан байгууллагуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг ч их болсон цаг. Тэдгээрийн идэвхтэй төлөөллийн нэг Монголын чөлөөт либерал залуучуудын холбооны дарга Б.Золбоотой ярилцлаа.

-“Бат-Эрдэнийн ЗОЛБОО” гэсэн фэйсбүүк хуудсаар дамжуулж өөрийг чинь мэдэх юм байна. Тэнд бичиж, постолдог зүйлсийг тань нэлээд сонирхож уншдаг. Сошиал сүлжээ сүүлийн үед мэдээлэл авах, түгээхээс эхлээд тэр аяараа өнөөгийн амьдралын гол төвлөрөл шахуу болчихоод байх шиг. Ер нь яагаад фэйсбүүк ингэж хүмүүсийн сонирхлыг их татаад байгаа юм бол? 

-Юуны түрүүн, миний фэйсбүүк хуудсаар дамжуулан өөрийгөө нээлттэй илэрхийлдэг  залуусын нэгтэй ярилцаж байгаадаа талархсанаа илэрхийлье. Бид өнөөдөр технологийн маш хурдацтай хөгжлийн үед амьдарч байна. Сошиал сүлжээ гэдэг зүйл үүнтэй салшгүй холбоотой. Анх манайд Интернэт дөнгөж нэвтэрч байсан үеийг санаж байна уу. “И-мэйл хаяг нээнэ, 200 төгрөг” гэсэн зар интернэт кафенуудад их байдаг байв. Хүмүүс аль болох хоцорчихгүй юмсан гэсэндээ бүгд л шахуу “yahoo” хаяг нээсэн байх. Тэгээд дараа нь интернэт гэж чухам юу болох, ямар хэрэгтэй, яаж ашиглах тухай  илүү өргөн ойлголт аяндаа бий  болсон. Харин Фэйсбүүкийн хувьд Монголд сүүлийн хоёр, гуравхан жилийн хугацаанд хамгийн эрчтэй түгж, дэлгэрээд байна.  Яг л түрүүний хэлсэн хүн бүр мэйл хаяг нээлгэж байсантай төстэй гэх үү дээ. Илүү ч байж магад. Фэйсбүүк өөрөө ч дэлхий ертөнцийн хувьд том үзэгдэл мөн. Орон зай болон цаг хугацааг товчилсон, бие биенийгээ бөмбөрцгийн хаанаас ч хүмүүс олоод холбогдчихдог хамгийн амар хялбар, олон талын боломж, давуу тал бүхий онцгой нэгэн сүлжээ юм. Энэ өвөрмөц онцлог байдал нь урьд хэзээ ч байгаагүйгээр хүн төрөлхтөний нийгмийн харилцааг тэр чигт нь цахимжуулж чадаж байна. Хүмүүсийг өөрийг нь өөрсдөөр нь  олуулж, нэгтгэж, яг л дэргэдээ байгаа мэтээр холбож байгаагаараа фэйсбүүк олон хүнийг татаад байгаа гэж боддог. Хамгийн гол нь хэрэглэгчдийн тоо өндөр. Энэ нь угаас сүргийн чанартай хүний үндсэн инстиктэд нөлөөлж, нийтээрээ шинэ зүйл рүү хошууран тэмүүлснээр тайлбарлагдах боломжтой мэт санагддаг. Нэг нэгнээсээ  хоцрохгүй байх, нөгөө талаар өөрийн энтертайнмент, сошиал хэрэгцээг зэрэг хангах боломжтой дэвшилт зүйлийн нэг яах аргагүй мөн болов уу. Хүн бүр   өөрийн давтагдашгүй шинж чанартай байдаг тул тэдгээрийн хувийн орон зай Фэйсбүүк дэх тэдний зураг, постоос эхлээд маш олон янзаар өөрчлөгдөж түүнийг дагаад үйл явц нь ч харилцан адилгүй өрнөж байдаг. Зарим нь өдөр бүр юм бичиж, зураг оруулдаг байхад зарим нь зүгээр л скролдож, бүгдийг харж, бүгдийг мэдэж суудаг. Монголд 600 мянган фэйсбүүк хэрэглэгч байгаа тоо гарсан байсан. Хүн бүр шахам фэйсбүүктэй болоод байгаа одоо үед хэлэх гэсэн үг, бодож буй санаагаа гар утаснаасаа, компьютерээсээ шууд л биччихэж байна. Заавал нэг ширээ, индрийн  ард ч юмуу эсвэл биеэр уулзаж ярилцангаа үгээ хэлэхээс илүүтэй фэйсбүүк ашиглан бичих нь хялбар болсон байна. Энэ нь аливаа мэдээллийг олон хүнд, нэг зэрэг, шууд  хүргэх боломжийг хувь хүнд олгодог Фэйсбүүкийн давуу тал юм. Ийм нээлттэй гэмээр шинж чанарыг Фэйсбүүк өөртөө үргэлж хадгалж байдаг тул хүмүүс, олон нийтийн урсгал тийшээ татагдаад байгаа хэрэг гэж санагдах юм. Яахав зарим сөрөг нөлөө, сул талууд бий л дээ. Хэт цахимжиж, хүмүүс амьд харилцаагүй болж байна гэх зэрэг яриа байдаг. Гэхдээ л энэ их хурдацтай өөрчлөгдөж буй хөгжлийн эрчтэй цаг үед хүссэн хүсээгүй сайн ч муу ч бүх зүйлтэй монголчууд нүүр тулаад л гарахаас өөр арга байхгүй гэж боддог.

-Фэйсбүүкт чамгүй олон дагагчтай хүний нэг гэж өөрийг чинь хэлж болох байх.  Хорин гурван мянга гаруй хүн гэдэг бол манай нөхцөлд өдөр тутмын томоохон нэг сонины уншигчдын тоо. Таны хуудаснаас залууст урам зориг өгсөн нийтлэл, постууд олныг харж, уншиж байсан. Тэр бүхэн танай Либерал залуучуудын холбоо болон ажил төрөлтэй чинь хэрхэн холбогддог вэ? Танай холбоо аль нэг намд харъяалагддаг уу?

-Би түрүүн хэлсэн дээ, нэг дор олон хүнд мэдээлэл хүргэх боломжтой болсон нь том давуу тал гэж. Хэрэв түүгээр хэмжих юм бол фэйсбүүк дэх маш олон тооны группыг дурдаж болно л доо. Автомашины, хоолны, зарын гэх мэт зорилтот бүлгүүдэд чиглэсэн томоохон группүүд Фэйсбүүкт их бий. Мөн түүнээс гадна анги, сургууль, байгууллага, хамт олон бүр бараг өөрийн групптэй байх. Зарим их, дээд сургуулиуд хичээл, даалгавраа фэйсбүүкээр дамжуулж солилцох талбар болгож ашиглах нь их болсон байна. Манай холбооны хувьд нийгэмд залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, өөрийн гэсэн үзэл бодлоо хөгжүүлэхэд нь тус дэм болох, хувь хүн, биеэ даасан бие хүний тухай үзэл бодлыг дэмжиж гарч ирсэн. Ер нь энэ хүмүүсийн яриад байдаг ардчилал, либерал үзэл гэгч зүйл юуны тухай өгүүлдэг, нийгэм болоод гадна ертөнцөд хүн биеэ хэрхэн авч явах тал дээр тодорхой тогтсон үзэл бодол бий болгоход дэмжлэг үзүүлье, залуусыг  нэгтгэе, идэвхтэй залуустаа урам өгье гэсэн зорилготой  хэдэн нөхдийн хамт анх байгуулж байлаа. Залуучуудын холбоо гэхээр өнөөх л аль нэг нам, улс төрийн хүчний ар тал, татлаа түлхээ, шат гишгүүр, “цаасан малгай” өмсөгчдийн нэг гэж хараад сурчихсан нийгэм, хүмүүс дунд бид амьдарч байна. Харамсалтай нь өнгөрсөн хэдэн жилд тийм байсан нь үнэн. Цөөн хэдэн бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын тулд   нийт олны тархийг угаагаад зогсохгүй, түүндээ залуусын нэр төр, нийлж нэгдсэн байгууллага, холбоодыг нь хамгийн увайгүй зангаар ашиглаж ирсэн. Манай холбооны тухайд тийм нөлөөлөлд яваад орчих хэмжээний байгууллага биш гэдгийг энд онцолмоор байна. Эрх зүйт, чөлөөт ардчилсан нийгэмд бидний хүчин төгөлдөр мөрдөж буй хууль журмаар бол хэн ч үзэл бодлоороо чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрх нь  нээлттэй байж л байна. Заавал хэн нэгэн хүн, хэсэг бүлэг улс төрийн зорилготой тоглоомын нэг хэсэг байхгүй байж бас болж байна. Энэ үүднээс либерал, чөлөөт үзэл гэж юу вэ, яагаад түүнийг залуус ойлгож, таньж мэдэх ёстой вэ гэдгийг л бид түлхүү тайлбарлаж, энэ үзэл санааг дэлгэрүүлэхийг хичээдэг.

-Манай залуусын нийгмийн идэвхи жаахан сул юм шиг ажиглагддаг. Тогтсон үзэл бодол, өөрийн гэсэн байр суурь, чиг баримжааны хувьд ч дутагдалтай байгаа нь харагддаг.  Энэ тал дээр таны бодол?


-Бид уг нь эртний их түүхтэй үндэстэн гэдгээрээ бахархдаг шүү дээ. Нэгдмэл цул байж чадсныхаа хүчинд өөрсдийн гэсэн чиг баримжаа, нээлттэй сэтгэхүйгээрээ дэлхийг захирч явсан өвөг дээдэс бол биднийх. Тэгтэл миний бодлоор, залуус ихэнхи нь зүйрлэх юм бол голын дунд үнэндээ зүгээр л хөвж явна. Идэвхигүй нэг тийм хөвөгч төлөвт л байгаад  байх шиг. Яг тийм гээд хэлчихээр үзэл санааны баримжаа байхгүй, залууст өөрийн гэсэн үзэл бодол алга. Гаднын соёлын болоод бусад элдэв нөлөөнд гэхэд л тун амархан автчих жишээний. Дээд шатандаа ч мөн ялгаагүй, ямар нэг чиг баримжаагаа алдсан улс шиг аяглах энүүхэнд. Улс орныг залж удирдаж яваа нам, улс төрийн хүчнүүдийн жишээг хар л даа. Чухам ямар үзэл бодолтой хүмүүсийн нэгдэл вэ гэдэг нь  тодорхойгүй. Зүүн, баруун, төв аль нь юм бүү мэд. Албан ёсоор түүнийгээ зарлаад, тэр үзэлдээ нэгдээд, чиг баримжаагаа аваад явах юм юу ч алга. Одоо бүр “цайраад” зөвхөн сайд дарга, гишүүн болж сонгогдох гэж л нам гэдэг зүйл байгаа юм шиг ойлгогдож, тэрийг нь нийтээрээ шахам хүлээн зөвшөөрөөд шалдаа буучихсан...Үзэл бодол “уралдуулахын” тухайд бол иймэрхүү үл ойлгогдох  үйл явдал манайд өрнөж байдаг нь бүр зуршил болчихсон. Хүүхэд ямар гэр бүлийн орчинд өсөж торнино тийм л хүн болж төлөвшдөгийн адил   манай залуус “ах нарынхаа” гаргаж байгаа аль тааруухан зан араншин, үйл хөдлөлийг нэвт шувт дуурайж байгаа. Харин одоогийн намууд үүнийг тоож, мэдрэх сэхээтэй нь алга байх шиг. Бүтэц, зохион байгуулалтын хувьд ч сульдаж ганхсан,  цөөхөн хэсэг бүлгийн нэгдэл төдийхөн гэмээр. Аль тэртээ 20 жилийн өмнөх түүхийг л тоть шиг давтдаг хүмүүсийн нөлөөнд амьдарч байна. Ер нь хувь хүний үзэл бодол, байр суурь гэдгийг өмчилж хэн нэгэн хүн эсвэл хөшөө дурсгалд тохож эхлэвэл тэр зүгээр л мухар сүсэг гэдэг шиг утгаа алдана. Сүсэг бишрэл талаасаа ч энэ зүйл заримдаа тод ажиглагддаг. Шүтэх, эс шүтэхийн тухайд  хүмүүсийн харьцааг аваад үзвэл  бас л сонин үзүүлэлт гарч ирж харагддаг.   Буддын шашин л гэдэг, гэтэл учир шалтгаан болоод өөрийн гэсэн бие даасан шийдвэрээр түүнийг дагаж, өөрийгөө даатгаж байгаа нь хэд байна, хий хоосон харанхуйгаар даган сүслэж байгаа нь хэд вэ гэдгийг та бодоод үзээрэй. Өөрийн гэр бүлийнхээ жишээнээс л хараад үзэхэд мэдэгдэнэ.  Зарим залуус ихэвчлэн ор нэр төдий байдлаар, ямар нэг өнгөц ч болов ойлголт баримжаагүйгээр шашны үйлд ханддаг нь олонтаа. Мухар сүсгийн шинжээр шашинд ханддаг болчихсон. Тэгээд ч нэг хэсэг маш олон бөө, зайран төрөх болсон байх. Зарим нь үүнийг амьдрах арга хэлбэр, бизнестэй холбож ярьдаг. Гэтэл үнэн хэрэгтээ өөрийн гэсэн тогтсон үзэл бодолгүй, нэг ёсны голын усанд зомгол мэт хий хоосон хөвсөөр яваад дуусна гэдэг аймшигтай биш гэж үү. Хүн бүр л өөрийн амьдралын хөлөг онгоцны ахмад нь биз дээ. Хаа хүрэхээ ч мэдэхгүй хөвж явсаар хад мөргөх үү, аль нэг замаар хазайлгүй, зорьсон чиглэлдээ хүрэх үү гэдгээ мэдэх хоёрын дунд ялгаа бий биз дээ. Гэхдээ нийт залууст энэ бол мэдээж хамаарахгүй л дээ. Цөөхөн хэсэг нь төөрөлдөж явж байж болох ч буруу гольдрилоос гарах л хэрэгтэй.

Бусдаар бол монгол залуусаа хаана ч өмөөрнө. Чадахгүй, сурахгүй зүйл гэж маш бага. Оюуны чадамжтай, овсгоотой залуустай улс бол бид шүү дээ. Шинэ цагийн азтай залуус, агуу түүхт Монголын иргэн гэдгээрээ бүгд бахархаж бас бардамнаж амьдрах  хэрэгтэй гэж  боддог. Дашрамд хэлэхэд,  ард гэдэг үгэнд би  дургүй. Тэр үг бол социалист интернационал гэгч байгууллагын монголчуудыг хүчээр дарангуйлсан, зориг зүрхгүй ядуу ард болгох гэж нэрлэсэн нэршил. Тусгаар Монгол улсын иргэн болохоос “ард” биш гэж би хэлэх дуртай.

-Ингэхэд өөрөө яг ямар мэргэжилтэй юм бэ? Олон нийтийн, сонгуульт ажилд, магадгүй улс төрийн шинжтэй ажлуудад оролцдог бололтой. Авто угаалгын газруудын усны зохисгүй зарцуулалт, цэвэрлэх байгууламжийн айхтар үнэр гэхчлэн асуудал дэвшүүлсэн саналуудыг чинь уншиж байсан. Их олон ч хүн дэмжсэн байсан...?

-Би Санхүү, эдийн засгийн дээд сургууль төгссөн. Бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжилтэй. Энэ чиглэлээрээ ч хилийн чанадад мэргэжил дээшлүүлсэн. Худалдааны салбарт ч тодорхой хугацаанд ажиллаж, бизнесийн салбарт хүч үзэж явна. Олон нийтийн ажилд бол өсвөр наснаасаа л  оролцож, идэвхтэй явдаг байсан. Хамгийн сүүлд бол өмнөх 2012 оны сонгуулиар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшин өрсөлдсөн. Ер нь энэ тал дээр хамтран зүтгэгч, хамт олон, дэмжигч нараас маань маш их санал, дэмжлэг ирдэг л дээ. Сүүлийн үед Фэйсбүүкт нийслэлийн иргэнийхээ хувьд тодорхой саналуудыг дэвшүүлж, хэлэлцүүлж байгаа. Хүмүүсийн  зүгээс ч маш олон санал ирдэг. Бид нэг сая хол давсан хүмүүсийн  төвлөрөл болсон, хамгийн орчин үеийн боловч, хамгийн “дээр үеийн” сонин нэгдэл бүхий суурин газар байгуулах гэж их хичээж бас зүтгэж, оролдож байна. Алдаа оноог нь өдөр бүр шахуу л мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа. Хэн нэгнийг шүүж буруутгахаас илүүтэй алдаа, дутагдлаа засаад хурдхан цаашаа явах л ёстой. Хийвэл зохих, хийж амжуулах шаардлагатай ажлуудаа зогсолтгүй явуулж, хөдөлгөж байх нь чухал гэдгийг хөгжсөн орнуудын жишгээр бид сайн мэддэг. Улаанбаатар хотод наад захын шийдвэрлэх хамгийн эхний асуудлуудаас бол утаа, орчны бохирдол, амьдрах орнчы асуудлууд байна. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь ердөө л нийтийн “ярианы сэдэв”  болсоор нэлээд удчихлаа шүү дээ. Эдгээр нь тодорхой түвшиндээ бидний үзэл санаа, ёс зүйтэй яалт ч байхгүй холбоотой. Туул гол, ундны усны эх үүсвэрийн бохирдол, арьс ширний үйлдвэрүүд, цэвэрлэх байгууламжийн аймшигт үнэр, бохирдсон орчин зэрэгт Фэйсбүүкээрээ дамжуулан сүүлийн үед асуудал хөндөж байгаа. Иргэд ч саналаа надаар дамжуулж илэрхийлэх, шийдвэр гаргагчдад хүрэх дуу хоолой болж өгөөч гэсэн хүсэлт нэлээд ирүүлдэг.

Би нийслэлийн унаган иргэн. Ээж, аав маань ч хотод төрж өссөн. Надтай адилхан “хотожсон хоёр, гуравдахь үеийнхэн” олон байгаа. Төрж өссөн нийслэлд маань    хийж бүтээх, хэрэгжүүлэх, санал санаачлага гаргах маш олон зүйл бий. Их хотын ажил хэзээ ч дундардаггүй. Гудамжинд хог хаях, ил задгай шүлс нусаа хаяж цацах, цонхоороо сүү, цайны дээж өргөх мэт нь хэт хувиа хичээсэн үзэл гэж хүмүүс шүүмжилдэг ч үнэндээ хангалттай хэмжээний хувиа хичээсэн үзэл биш байхгүй юу. Туйлын хувиа хичээгч байсан бол тийм үйлдэл гаргахгүй, наанадаж нэр төрөө бодно, хүн амьтнаас санаа зовно. Эргээд тэр тарьсан хог, асгасан сүү, нүүрс мод дугуй түлээд тэр утаатай бохир орчиндоо өөрөө амьдрана, үр хүүхэд, хань ижил нь түүгээр амьсгална. Хэн нэгнийг доромжилж увайгүй зан гаргахад тэдний хүүхэд нь чиний хүүхдийн цэцэрлэгт яг тийм үлгэр дууриал үзүүлнэ гэдгийг  ухаж ойлгохгүй л байгаа байхгүй юу. Тиймээс би хувьдаа, залуусдаа дээд зэргийн хувиа хичээгч бай гэж хэлдэг. Социалист сэтгэлгээгээр энэ нь нийгмээс адлагдахаар сонсогдох байх. Гэхдээ шалтгааныг нь би сая хэллээ шүү дээ. Бид нөгөө л түрүүн ярьсан ямар нэг тогтсон үзэл гээч зүйлгүй яг зааг дунд нь гацчихсан социалист ч биш капиталист ч биш хачин зан араншингаар бүх юм нь нээлттэй мөртлөө бас хаалттай хачин нийгэмд монгол хүн амьдраад байна шүү дээ.  Энэ бүх асуудлыг заавал шийдвэр гаргагчид, эрх мэдэлтнүүдийн гарыг харалгүйгээр шийдэх асуудлууд юу байна, нэгдээд юу хийж болохоор байна, энэ тал дээр илүү анхаарч, цаашид олон ажил амжуулах санаатай байна даа.
Б.Молор

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Хмм (202.180.220.72)
    Мөнгөтэй л айлын хүүхэд байна даа. Өөрөө сайн байлаа ч амжилтанд хүрч байгаа залуучууд маш ховор бараг байхгүйтэй адил байна шүү дээ өнөөгийн нийгэмд. Хорин хэдэн настай хүүхэд улс төрөөр холбоо, ТББ оролдоод албан тушаалд хүрэх гишгүүрээ хийгээд явдаг цаг болж дээ. Бат-Эрдэнэ гэж хэн юм бол доо.
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • Т.Оюунчимэг (182.160.38.242)
    Сайн байн уу.Компютер минь гацаад байсан нэг эргээд хартал Бат-Эрдэнийн Золбоо гээд ороод иржээ сонирхоод нийтлэлийг нь уншлаа. Ерөнхийдөө хэлээд байгаа нь миний үзэл бодолтой нийцээд таалагдлаа. Би хавь ойр аль ч орчин, найз нөхөд ямар ч хүнээс сайныг нь олж авах өөртөө шингээх зэрэгт дуртай. Би жирийн л алдарт эх хүн. Таны ярилцлагаас Иргэн гэж хэлэх нь зөв юм байна гэж харлаа. Мөн ,,Ухаж ойлгох,, гэж хэлсэн чинь зөв Манай ихэнх залуучууд иргэд аливаа зүйлийг ухаж ойлгохдоо тааруу болсон байна. миний фэспүкт пост бичдэг болсон зорилго Залуучууд маань маш их алдаатай бичдэгийг засаж хэлэх, нэг нэгнийгээ хэлэх хэлэхгүй үгээр дайрах зэргийг зөв талаас нь хэлж ойлгуулах өөрөө үлгэрлэх гэж, мөн сайн сайхан зүйлд урам өгөх өөрөө суралцах гэж орсон юмаа. Танд баярлалаа.
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • Zuv zaluu hun bn (76.16.174.6)
    Iim zaluus ih baidag bol Zaluuchuud maan iim baidag bol manai mongol , niislel maan ih saihan tsemtsger baih san. Uzel bodol ni zuv bolovson medleg undur iim zaluu bainaAjliin amjilt husey.
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.229.120.205)
    ӨӨРИЙН ГЭСЭН ӨВӨРМӨЦ БОДОЛТОЙ ЗАЛУУ БАЙНА, ИЙМ ЗАЛУУС ОЛОН БАЙГААСАЙ
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    8 цаг 20 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    8 цаг 48 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    11 цаг 45 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    11 цаг 49 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    13 цаг 36 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    13 цаг 50 мин
  • Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
    14 цаг 2 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
    14 цаг 8 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
    14 цаг 11 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
    14 цаг 19 мин
  • “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
    14 цаг 24 мин
  • БГД-ийн ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагч Зэвсэгт хүчний 311-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа
    14 цаг 33 мин
  • Танилц: 105 м² талбайд цөлжилтөөс сэргийлж буй төсөл
    14 цаг 37 мин
  • Баянгол дүүргийн шилдэг татвар төлөгч ААНБ, иргэнийг шалгарууллаа
    14 цаг 42 мин
  • Их Британид Хятадын талд Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийг тагнаж байсан хоёр этгээдэд ял онооно
    16 цаг 12 мин
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
    16 цаг 49 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа
    17 цаг 7 мин
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
    17 цаг 54 мин
  • Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна
    18 цаг 58 мин
  • Орон сууц нийтийн аж ахуйн салбарын урлагийн их наадамд УСУГ тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо
    19 цаг 20 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК