Үндэсний супер лигийн сугалаа явагдсан байна. Үндэсний супер лигт оролцох баг тамирчдын мэдүүлгийг эцсийн байдлаар 2014 оны 11-р сарын 24 -ны даваа гарагийн 17.00 цаг хүртэл авахаар сугалаанд оролцсон багуудын дасгалжуулагч, эзэд хуралдаж нээлттэйгээр шийдвэрлэлээ. Лигийн нээлт энэ сарын 19 –нд болно.Үндэсний супер лигийн сугалаа явагдсан байдал:
1. Баянзүрх Ханталстын Ирвэсүүд /Баянзүрх Буллс баг ивээн тэтгэгчээ сольсон/
2. Төв аймгийн Төв Ургац
3. Говь-Алтай Монторх
4. Баянгол Шонхорууд /Гурвантамир баг ивээн тэтгэгчээ сольсон/
5. СБЛ Хасын Хүлэгүүд
6. Дорнод Танан Гарьд
7. УБ Альянс Тэх Харцага
8. Хэнтий Чингис хот Хасумегаватт баг
9. Дорноговь Интерстандарт нефть компаний Valvoline Баг
10. Өвөрхангай Гэгээн Хангай Лидер
гэсэн байдлаар сугаллаа.





















































