ОХУ –ын Ерөнхийлөгч В.В.Путиний Монголд хийсэн айлчлалын үеэр 10 мянган тонн махыг хойд хөрш рүү экспортлох тохиролцоонд хүрсэн билээ. Үүнтэй холбоотойгоор ОХУ –ын мэргэжлийн хяналтын байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг манай улсад ирж мах боловсруулах 12 үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаад явжээ. Тэд Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг “Эрдмийт”, “Преком” гэсэн хоёр компанид мах экспортлох зөвшөөрөл олгож бусдад нь тодорхой хэмжээний стандартыг хангасан байх ёстой сануулсан байна. Тэрхүү стандарт шаардлага нь махыг шулах ширээ сандал болон вакумдаж боох баглаа боодлоо сайжруулах хэрэгтэй гэжээ.




















































