УИХ -ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тус мэдээллээрээ ЗГХЭГ –ын дарга Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлснийг дэмжиж байна уу гэсэн утга бүхий санал асуулгыг “Монгол Улсын Их хурал political organization” гэсэн нэрээ явуулсантай УИХ ямарч холбоогүй болохоо илэрхийлсэн юм. Түүнчлэн нэрийг нь ашиглаж хуурамч фэйсбүүк хаяг нээгдсэн байгаа тул түүнд итгэхгүйгээр болгоомжтой хандахыг сануулжээ.




















































