Манай улс ирэх жил ХБНГУ –д зохион байгуулагдах “IBT Берлин – 2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд түнш орноор оролцох гэж байна. “IBT Берлин – 2015” үзэсгэлэнгийн түнш байгууллага болсноор манай улс дэлхийн аялал жуулчлалын зах зээлд өөрийн сурталчилгааг давуу эрхтэйгээр хийж, гадны жуулчдыг Монголдоо татах таатай нөхцөл боломж бүрдэх юм. “Аялал жуулчлалын – Ирээдүй” төрийн бус байгууллага тус үзэсгэлэнд оролцох бэлтгэл ажлыг хангаж байгаа ажээ. 




















































