Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж оюутан, залуучуудыг байнгын болон цагийн ажлын байранд зуучилж, байгууллагуудтай хамтран ажиллаж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа юм. Долоо хоног бүр зуучилсан оюутан, залуучуудын тоогоо нээлттэй тавьж, нээлттэй ажлын байрыг зарладаг уламжлал тогтоод байна. Тэгвэл энэ долоо хоногт байнгын ажлын байранд 29, цагийн ажлын байранд 149 залуу зуучлагдсан байна. Одоогоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж дээр байнгын ажлын байр 480, цагийн ажил 241 нээлттэй ажлын байр байгаа юм байна. 




















































