2014 оны 11-р сарын 18-19-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1741 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 46 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 33 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан хоёр хүн, дээрэмдэх гэмт хэрэг гурав, хулгайлах гэмт хэрэг 12, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг дөрөв, танхайрах гэмт хэрэг долоо, зам тээврийн хэрэг 13, осол 13 гарч 19 хүн гэмтсэн байна.Д.Ундрах /24tsag.mn/





















































