Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутгаас иргэд улаан хас чулууг түүж байгаль сүйтгэсээр байна. Чулуу түүж байсан нэг хүн нас барж, хоёр хүн чулуунд дарагдсан талаар МХЕГ-аас мэдээлсэн юм. Холбогдох байгууллагуудаас шалгалт явуулж, тус газарт эргүүл ажиллуулж байгаа ч чулуу түүхийг таслан зогсоож дийлэхгүй байгаа ажээ. Иймээс өнгөт болон гоёлын хагас эрдэнийн чулуу худалдан авч хууль бус үйлдлийг дэмждэг иргэдийг тагнуул, цагдаагийн байгууллага олж тогтоох шаардлагатай байгаа юм байна.Д.Дуулим






















































Сэтгэгдэл (1)