Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгмийн дэмжлэггүй, сөрөг хүчний эсэргүүцэлтэй, нам дотроо тэсрэх бөмбөгтэй Засгийн газар хаа хүрэх вэ?

2014-11-20
0
ЖИРГЭХ
МАН-ын удирдах зөвлөл Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэсэн шийдвэр гаргачихлаа.
DSC_7107    МАН-ын удирдах зөвлөл Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэсэн шийдвэр гаргачихлаа. Анхнаасаа дэмжихгүй болохоор, огцуулах санал гаргах нь тодорхой. АН-ын шинэ дарга З.Энхболд, нэр дэвшигч Ч.Сайханбилэг нар МАН-ын бүлгийн хуралд 6 цаг байцаагдаж хэл амаа ололцох гээд тусыг эс олов. Өмнө нь улстөрийн тохироо наймаа гэрлийн хурдаар явагдаж, албан тушаал эрх мэдлийн төлөө хугацаа зарахгүй нөхөрлөж чаддаг байсан МАН-ынханд ингэж гэдийх шалтгаан олон бий. Өмнө нь МАН, АН хоёр олон удаа сайндаж, муудаж, эвсэж, эвлэрч явсан. Гэхдээ энэ удаагийнх шиг зөрчил нь ийм гүн гүнзгий түвшинд хүрч байсан тохиолдол үгүй. УИХ-д 26 суудалтай намын бүлгийн байгуулахгүй  дарамталж, ард түмний 40 хувийг төлөөлж УИХ-д сууж байгаа гишүүдийг хүн биш мэт аашилж хүслээрээ тохуураж, хочилж,  доромжилсон Н.Алтанхуягийн булчимгүй үйлдлийг З.Энхболд, Ч.Сайханбилэг нарын “Уучлаарай, одоо сайндья” гэсэн үгээр аргалах боломжгүй болжээ. “Бид хариугаа хатуу авна Н.Алтанхуяг арай хэтэрхий хүн чанаргүй зан гаргасан” гэж гомдоллох гишүүд олон байсан гэх. МАН Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэдгээ албан ёсоор зарласнаар тэрээр дараагийн Ерөнхий сайд болж чадах уу? чадлаа гэхэд хэр  тогтвортой явах вэ? гэдэг асуудал өөрийн эрхгүй урган гарч байгаа юм.

    Дотоод зөрчил нь хурцдан бугширч, тохиролцоо наймааны сэмхэн сэжмээр сууж босохын хооронд гаргасан нэр дэвшигчтэйгээ цаашаа явбал АН-ыг 1996-2000 оны л хувь тавилан хүлээж байна. Захидал бичлээ гээд л Засгийн газраа огцруулчихдаг туршлага манай улстөрчдөд бий. Өр тавилцаж, Г.Дэнзэнг давраахад гар бие оролцсон Ч.Сайхабилэгт тэрнээс хэд дахин том шалтиг тулгаад унагахад амархан. МАН-ын 26 гишүүний эсэргүүцлийг АН-ын нэг удаагийн эв нэгдлээр давж гараад засгийн газраа байгуулж болно. Гэвч онд оролгүй Ч.Сайханбилэгийг огцруулья гэхэд бөндөгнөөд л унана. АН-ын МоАХ, МҮДН, Шонхор фракцийнхан “Алтангадас”-ын шуурхай ялалтанд сэтгэл дундуур байгаа нь нууц биш. Хэд хоногтоо тэвчиж болох ч хэтдээ дэмжээд явахгүй нь тун ойлгомжтой асуудал. Ч.Сайханбилэгийг огцруулах санаачлага гаргаад кноп дарсан намын гишүүдээ хөөнө гэж айлгах арга АН-д байхгүй болсон. Н.Алтанхуягийг огцруулаад хөөгдөөгүй хүмүүс Ч.Сайхабилэгийг огцруулаад хөөгдөнө гэж юу байхав. Намын дүрмээс гишүүний эрх илүү гэдгийг сая болж өнгөрсөн ҮЗХ-ны хурлаараа баталж “Түгжил”-ийг түгжилдэхгүй гэсэн жишгийг тэд өөрсдөө тогтоочихсон. Тэгэхээр шуурхай тохиролцооны үр дүнд бүрэлдэх “Шинэчлэлийн Засгийн газар-2”-ийн нас богинохон байх нь анхнаасаа тодорхой байна.

    Яавал Засаг төрөө тогтвортой байлгах вэ? АН-ынхан үнэхээр л ингэж бодож байгаа бол  “Алтангадас”-ын ханхүүд угсаа залгамжлах титмээ гардуулахаас өмнө тоо бодох хэрэгтэй. Нийгмийн дэмжлэггүй, сөрөг хүчний эсэргүүцэлтэй, нам дотроо цагийн тохируулгатай тэсрэх бөмбөг тээсэн ийм Засгийн газрыг арга залины сиймхийгээр арайхийн байгуулбал төрд жинхэнэ хямрал нүүрлэж, тогтворгүй байдал бий болно.

    Тэгэхээр АН-д хэнтэй хамтарч Засгийн газраа байгуулах вэ? гэдэг нь маш чухал асуудал болоод байгаа юм. “Шударгуудтай” шуурхайлан байгуулсан үерхэл хичнээн их завхайрал, араар тавилтыг дагуулснаа эрх биш нэг тунгаах хэрэгтэй.
   
    МАН-тай хамтармаар байгаа бол тэрийгээ ил тод илэрхийлээд зөвшилцөлөө явуулах хэрэгтэй. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулна. Бүх намтай хамтарна гэдэг сценари дэндүү ойлгомжгүй бүрхэг байгаа болохоор л саад дуусахгүй, асуудал нэг талдаа гарахгүй байна.

    Үнэндээ АН-ынхан МАН-тай хамтрах хүсэл сонирхол их бий. Гэвч МАНАН гэдэг нэр хочноосоо айгаад “ойлголцоё” гэсэн товчхон үгээр л өдөөн хатгаад байгаа. Харин АН-д туньсан МАН-ын гомдол тийм ч амар тайлагдахгүй. Тэд том бодлого, хуулиудыг өөрсдийнхөө хувилбараар дэмжүүлж, эрх баригч үеийнхээ нөлөөллийн талыг ч атугай олж байж хамтрах тухай ярина. Гэвч эцсийн мөчид хамтрах саналаа тодорхой тавибал тэдэнд хамтрахаас өөр гарц байхгүй. 2016 онд элгээрээ хэвтсэн эдийн засаг, улс орон хүлээж авахыг тэд хүсэхгүй байгаа.

    МАН-аас болж төрөө гацааж байгаа бол АН-ын л хохь. Товчхондоо АН-ын эрсдэлтэй нүүр тулсан тодорхой шийдвэр л төрд нүүрлээд байгаа гацааг гаргах болохоос МАН тийм хариуцлага хүлээсэн олонхи биш. “Манайд хамтран Засгийн газар байгуулах санал ирээгүй тул хэлэлцэх шаардлаггүй гэж үзсэн” гэх МАН-ын мэдэгдэлд Засгийн газрыг хамтран байгуулах санал ирвэл ярилцаж болно гэсэн битүү хариулт бий. “Манайхтай байгуулсан гэрээ чинь хүчинтэй юмуу, бүх намуудад зөвшилцөх санал тавихыг чинь ойлгохгүй байна” гэж байгаа МАХН-ын мэдэгдэлд хамтарвал хамтраад, үгүй бол болиоч дээ гэсэн дургүйцэл цухалзана.

    Харин АН-ынхан бүх намтай зөвшилцөнө гэх мэтийн ойлгомжгүй зүйлийг яриад цаг алдаад байх юм. 30 сайдтай Засаг байгуулах гээгүй л юм тийм хувилбар явахгүй. МАХН-ын орсон засагт МАН хэзээ ч орохгүй. МАН-тай мөр зэрэгцээд суухыг МАХН бас хүсэхгүй. Тэгэхээр АН хэнтэй хамтарч ажиллахаа ил тод зарлаад хэлэлцээртээ яаравчлах хэрэгтэй. Эсвэл анх Засгаа байгуулж байсан шигээ “шударгуудтай” нийлж сүр, сар кнопдоод нүдээ аниад цаашаа явж болно. Гэхдээ нэг томьёог ойлгох хэрэгтэй.  МАН-ын бүлэг сөрөг хүчин хэвээрээ үлдвэл АН-д элсний 13 гарч ирэх нь цаг хугацааны л асуудал. 26 \МАН\+13 \Түгжил\ =39.  2016 он хүртэл ийм л томьёо мөрдөгдөнө.     Математикч Р.Гончигдорж нь мэдэж л баймаар. Сониноос Алтангадас од хоногт тутамд дэлхийтэй тэмцэх хэмжээний массаа алдаж, удахгүй сөнөсөн гараг болох гэж байгаа юм гэсэн шүү.

Т.Цагариг

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (203.91.117.4)
    хөлдөө хөгөө ч чирлээ дээ. АН гишүүдийнхээ үгийг ёстой нэг сонсож харагдаа ч гэдэг л болжээ. Гишүүд нь Энхбаяртай хийсэн гэрээг их эсэргүүцэж байгаа байх юм гэтэл Энхболд хэвээрээ гэх юм
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • зочин (103.229.121.140)
    АН чинь угтаа мөнгөний бүлэглэлүүдийн л нам байна. Баячууд нь ч олон, идсэн нь ч илүү нь ойлгомжтой. Би дахиад сонгохгүй, өөр чадах юм алга даа.
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • Иргэн (103.229.121.140)
    За би 2016 оны сонголтоо хийчихлээ. Алдаа оноотой ч МАН хамаагүй ноён нуруутай, илүү шударга юм байна. АН монгол төрийг самарч байна ш дээ. Сүүлдээ бүр онигоо боллоо.
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (50.141.74.11)
    МАН нь хамаагүй дээр юм байна. Эднээс сайн сайхан зүйл хүлээж залхлаа.
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.20.193)
    ӨӨР ХҮН ТАВИАЧ ДЭЭ. АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ НАМУУД ДАМНАСАН ЛОББИ БҮЛЭГ АЛТАНГАДАСААС ЕС ГАРГАЖ ХЭРЭГГҮЙ ЭЭ??ЭНХБАЯР Ч ГЭСЭН ЭНЭ ЛОББИ БҮЛЭГТ НЬ БАЙДАГ ГЭСЭН. ИЙМ БОЛООД Л ХЭРҮҮЛ ТАРЬЖ ЯВАА ЮМ.
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.21.115.36)
    улс орноо бодвол 16 онд МАН нь дээр гэдгийг гадарлах боллоо
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • zochin (112.72.13.241)
    Man l abraliin doloon burhan bolj bn.odoo arai uuruur setgej uuruur ajillah bgaa.16 ond neg uguud uznede.an bol suirel
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.229.122.217)
    Өрөвдүүлэгч ЭНХБАЯР хаана явна тэнд хэрүүл өдөж хамт олон хагална Зөрчилтэй айлууд хаана байна тэнд айлын цонх руу МАН чулуу шидэж хэрүүл дэгдээд НИНЖА шиг харанхуйд уусч алга болно...
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • АЛТАНХУЯГ, АН, АЛТАНГАДАСь (103.23.51.1)
    АЛТАНХУЯГ,АН,АЛТАНГАДАС үхчихэж чаддаггүй, дуусах нь л дээ.
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • ХХ (202.5.196.170)
    ЭНЭ МАН-ЫГ ТАРААХ ХЭРЭГТЭЙ
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
    • derhed
      chii hen b,... hulsunii bicheech uuu,.chii taraa ged ard tumnii 40 huviig uguisgej chaddgui yum huuhdee
      2014 оны 11 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    10 цаг 39 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    11 цаг 0 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    14 цаг 56 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    16 цаг 7 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    16 цаг 21 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    16 цаг 25 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    17 цаг 5 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    18 цаг 39 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    20 цаг 53 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    21 цаг 1 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    21 цаг 19 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    21 цаг 29 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    22 цаг 6 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    22 цаг 35 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    22 цаг 50 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    22 цаг 56 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК