Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Нарантунгалаг: Хайртынхаа нүд рүү хараад дуулах ямар сайхан гээч

2014-11-20
0
ЖИРГЭХ

11-19-7a1_700x700Чамдаа би хайртай шүү” дуугаар нь залуу дуучин С.Нарантунгалагийг сонсогчид андахгүй. Тэрээр ханьтайгаа хамтарч “Хайртай” уран бүтээлийн тоглолтоо энэ сарын 21-нд хийх гэж барина. Дуучидтай ярилцсанаа хүргэе.

 -Ханьтайгаа хамтарч анхны тоглолтоо хийх гэж байна. Бэлтгэл хэр байна?

-Тоглолт болоход хоёр хоног үлдлээ. Догдолж байна. Ерөнхийдөө бэлтгэл дуусчихсан. Одоо хувийн бэлтгэлээ хангаад дуулах л үлдэж.

-Тоглолтын нэр “Хайртай”. Ямар хайрыг мэдрүүлэхийг хүссэн бэ?

-Хайр гэдгийг өргөн утгаар нь ойлгуулахыг хүслээ. Ханийн хайр, нутгаа хайрлах сэтгэл, найзын хайр, гэр бүлийн гээд л. Тиймээс бидний тоглолтыг үзэх хүсэлтэй хүмүүс хайртай, дотныхоо хүнийг дагуулаад ирээрэй. Тэр өдөр та бүхний хайрын үдэш байх болно гэж хэлье.

-Та анх дуучин Д.Амарбаясгалантай дуулдаг байсан. Та хоёрын дуулсан дуу бүхэн хит болж чаддаг байсан шүү?

-Дөнгөж уран бүтээлээ эхэлж байсан үе л дээ. Д.Амарбаясгалан ахтайгаа олон хайрын дууг амилуулсандаа баярладаг. Харин энэ удаад өөрийнхөө хайртай хүнтэй, “Хайртай” гэсэн тоглолт хийх гэж байгаадаа баяртай байна. Бид тайз засалтаа хүртэл хуримын ордон, хайрын өргөө шиг байхаар зассан. Тоглолтдоо “Улаан сарнай” хамтлаг болон залуу дуучин Б.Түвшинсайхан, н.Ууганбаяр нарыг урилаа.

-Дуучин Д.Амарбаясгалан оролцохгүй юм уу?

-Амараа ах маань Австрид гэр бүлээрээ амьдарч байгаа. Тиймээс энэ удаагийн тоглолтод хараахан ирж амжихгүй. Бид хамтын уран бүтээлээ завсарласан нь ийм учиртай юм. Гэхдээ миний хувьд буцаад тайзнаа гарахдаа ханьтайгаа хамтарч дуулж байгаадаа сэтгэл хангалуун байна. Бидний дуу үргэлж гэгээн хайрыг бэлгэдэг. Тэр үед хайртынхаа нүдрүү хараад дуулах ямар сайхан гээч.

-Ханьтайгаа хэрхэн танилцаж байв?

-Бид найман жилийн өмнөөс бие биенээ танина. Эхлээд найзууд байсан юм. Цаг хугацаа өнгөрөх тусам бие биедээ татагдаж, хайртай болсон. Цаг хугацаа бүхний шалгуур гэдэг нь үнэн юм билээ. Бид хөөрхөн хүүтэй. Одоо гурван нас хүрч байна.

-Урлагийн гэр бүл байна гэдэг нэг бодлын сайхан ч ард нь амьдрал, үр хүүхэд орхигдох тал бий гэдэг. Энэ асуудлыг яаж зохицуулж байна?

-Хэдийгээр цаг үргэлж ханьтайгаа хамт байж, уран бүтээлээ ярилцдаг ч хоёулаа завгүй явахаар үнэхээр хүүхэд орхигддог юм билээ. Биднийг өсгөчихөөд, ээж аав минь одоо хүүг минь өсгөж байна. Хариу нэхдэггүй буянтан болсон буурлууддаа л баярлаж явна.

-Дуучин аав, ээжийн хүү мэдээж дуулах мэдрэмжтэй л биз дээ?

-Дууг дагаж дуулна, бүжиглэнэ шүү дээ. Тэгэхээр мэдрэмжтэй юм шиг байгаа юм. Би хүүгээ гэдсэнд байхад нь бие даасан нэлээд хэдэн уран бүтээл хийсэн юм. Ээжтэйгээ хамт студид бичлэгт орж байлаа.

-Дуучин болох таны багын мөрөөдөл байв уу?

-Багаасаа л дуулдаг охин байсан. Гэхдээ дуучин болоход ээжийн минь нөлөө их байсан гэж боддог юм. Учир нь миний ээж их сайхан дуулдаг байлаа. Өөрөө уран бүтээлч болж чадаагүй учир охиноо заавал дуучин болгоно гэж ярьдаг байсан юм. Би ээжийнхээ үргэлжлэл болж, биелүүлж чадаагүй мөрөөдлийг нь гүйцээж яваадаа баярладаг. Ээж минь одоо тэнгэрээс хараад баярлаж суугаа нь лавтай.

-Таны анхны уран бүтээл “Чамдаа би хайртай шүү” дуу одоо ч хит хэвээрээ байна. Дөнгөж уран бүтээл хийж эхэлсэн үе гэхэд азтай байсан юм шиг санагдах юм?

-Уран бүтээлчид анх сонсогчдод танигдахын тулд олон уран бүтээл хийдэг. Харин миний хувьд анхны дуу минь л хит болж чадсан учир таны хэлснээр өөрийгөө азтай гэж боддог шүү. Тиймээс энэ дуугаа хайртай, дотны хүмүүстэйгээ адилхан хайрлаж, хүндэлдэг. Үг, аяыг нь хөгжмийн зохиолч Б.Баасанхүү ах маань зохиосон юм. Одоо ч энэ хүний олон сайхан хайрын дууг ханьтайгаа дуулж байна.

11-19-7a3_700x700Ц.Мөнхэрдэнэ:

УРЛАГИЙН ХҮНИЙ АМЬДРАЛЫГ ГЭРГИЙГЭЭСЭЭ Л СУРЧ БАЙНА

-Таны хувьд ханьтайгаа хийж буй анхны тоглолт. Догдолж байна уу?


-Тоглолт ойртох тусам сэтгэл хөдөлж, догдолж байна. Тоглолт гэдэг ямар их бэлтгэл, хөдөлмөр шаарддагийг ойлголоо. Тайзны хөшиг хаагдах үед л нэг амсхийх байх даа. Түүнээс одоо бол шөнө унтахдаа хүртэл зүүдэндээ тоглолтоо төсөөлж байна.

-Таныг барилгын мэргэжилтэй гэж сонссон. Хань чинь урлагт уруу татчихав уу?

-Тэр ч үнэн шүү. Намайг үргэлж дуулаач гэдэг байсан. Ханьтайгаа дуулаад гурван жил болж байна. Өмнө нь барилгын зураг төслийн чиглэлээр сурдаг байсан юм. Зөвхөн амралтаараа л Монголд ирдэг байлаа. Тоглолтоо хийж, шинэ цомгоо гаргачихаад мэргэжлээрээ ажиллах бодол байна. Гэхдээ энэ нь бидний хамтын уран бүтээл тасарна гэсэн үг биш шүү.

-Урлагийн хүний амьдралд хэр дасч байна?

-Зарим хүмүүс дуучин гэхээр их амархан мэргэжил гэж ойлгодог. Гэвч түүний ард ямар хүч хөдөлмөр, тэвчээр, сэтгэл шаарддагийн магадгүй уран бүтээлчид өөрсдөө л ойлгох байх. Нэг дуу хийхэд хоолой бичүүлнэ, дүрсжүүлнэ, өнөөхөө телевиз, радиогоор барьж гүйнэ, санхүүгээс эхлээд бэрхшээл их тулгардаг юм байна. Энэ бүхнийг хэрхэн зохицуулах, мөн урлагийн хүний амьдралыг гэргийгээсээ л сурч байна даа.

-Дуучин С.Нарантунгалагийг сонсогчид уран бүтээлч гэдгээр нь л мэддэг. Харин хувь хүн, зан чанарынх нь тухайд сайн мэдэхгүй юм?

-Их зөөлөн сэтгэлтэй хүн шүү. Сэтгэл хөдлөгөсөн клип, дуу сонсохоороо уйлчихдаг юм. Магадгүй урлагийн хүн учраас сэтгэл хөдлөл ихтэй байх. Бас хөдөлмөрч, дайчин эмэгтэй. Хүү бид хоёрыг муухай хувцастай явуулж үзээгүй.

-Түрүүн С.Нарантунгалаг эгч ээж болох мөчид төрсөн сэтгэгдлээ ярьсан. Харин таниас тэр үеийн тухай асуумаар санагдлаа?

-Амьдралын хамгийн сайхан, үгээр хэлэхийн аргагүй мөч тэр байдаг юм билээ. Анх хүүгийнхээ уйлах дууг сонсоод өөрийн эрхгүй огшсон. Итгэмээргүй ч юм шиг. Эхний нэг сар “аавын хүү” гэж хэлэхэд бас л эвгүй шүү.

-Гэр бүлийн үнэ цэнэ гэдгийг та юу гэж ойлгодог вэ?

-Гэр бүлийн амьдралд хамгийн чухал нь итгэл юм болов уу. Мөн нэг нэгэндээ буулт хийж чаддаг ухамсартай байх хэрэгтэй. Бид хоёрын хувьд бие биенээ сайн ойлгож, сонсч чаддаг. Одоо ч харцаараа нэгнээ ойлгодог болчихож дээ.

-Та хоёрын дууг сонсоод энэ 100 хувь зохиолын дуу гээд хэлчихэж чаддаггүй юм. Ямар учиртай юм бэ?

-Бидний дуулдаг урсгал яг зохиолынх гэхэд биш. Мөн үсчсэн эстрад ч биш. Ер нь Орос жанарыг баримталдаг юм. Ямар ч насныхан сонсох боломжтой гэсэн үг. Мөн уран бүтээлчийнхээ хувьд хөрвөх чадвар сайтай байхыг эрхэмлэж байна. Бидэнд поп стилэр дуулсан дуу ч байгаа.



0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    6 цаг 48 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    7 цаг 16 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    10 цаг 13 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    10 цаг 18 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    12 цаг 4 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    12 цаг 19 мин
  • Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
    12 цаг 31 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
    12 цаг 36 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
    12 цаг 39 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
    12 цаг 47 мин
  • “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
    12 цаг 52 мин
  • БГД-ийн ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагч Зэвсэгт хүчний 311-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа
    13 цаг 1 мин
  • Танилц: 105 м² талбайд цөлжилтөөс сэргийлж буй төсөл
    13 цаг 6 мин
  • Баянгол дүүргийн шилдэг татвар төлөгч ААНБ, иргэнийг шалгарууллаа
    13 цаг 11 мин
  • Их Британид Хятадын талд Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийг тагнаж байсан хоёр этгээдэд ял онооно
    14 цаг 40 мин
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
    15 цаг 17 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа
    15 цаг 35 мин
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
    16 цаг 22 мин
  • Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна
    17 цаг 26 мин
  • Орон сууц нийтийн аж ахуйн салбарын урлагийн их наадамд УСУГ тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо
    17 цаг 48 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК