Өчигдөр 09:00 цагт Өмнөговь аймгийн Номгон сумаас зүүн зүгт 24 км-ийн зайд магнитулын хүчтэй газар хөдөлсөн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэгвэл уг газар хөдлөлтөөс удалгүй Номгоны төвөөс зүүн зүгт 10:45 цагт 3.8, 11:05 цагт 4.7, 11:44 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд болсон талаар албаныхан онцоллоо. Газар хөдлөлтийн улмаар сургуулийн цонх хагарч, барилгын шавар нурсан гэх мэдээлэл байна. Одоогоор тусгай баг бүрдүүлж нарийн судалгааг хийж байгаа аж.Д.Дуулим





















































