Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан нарын хүмүүсийг цагдаагийнхан саатуулаад байгаа талаар бид мэдээлж байсан. Тэднийг нийгмийн даатгал, халамжийн мөнгөнөөс зохиомол нэрсээр их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Саатуулагдсан хүмүүсийн дунд Д.Баярсайхан болон түүний дүү, санхүүгийн хэлтсийн нэр бүхий хүмүүс байгаа юм. Харин энэ асуудлаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ байр сууриа илэрхийлж “Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газарт хувьд завшаад байх мөнгө байхгүй. Хувьдаа мөнгө завшсан гэж үзэж байгаа бол ямар аргаар завшсан бэ гэдгийг хууль хяналтынхан тогтоох биз” гэжээ.Д.Дуулим






















































Сэтгэгдэл (10)