“Шинэ үе” продакшны залуу жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар хоорондоо маргалдсаны улмаас нэгэн рүүгээ буцлам халуун ус цацаж гэмтээсэн хэрэг гарсан. Улмаар уг хэргийн шүүх хурал өнгөрсөн удаад болж Ц.Алдармаад 7 жилийн ял оноосон. Тэгвэл Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд өнөөдөр Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно. Улсын яллагчаар Б.Бямбадагва оролцох бол шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалах юм байна. Харин шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр М.Алтанцэцэг, Б.Дашдорж, Т.Мөнхтуяа, Н.Мандах, Д.Энхцэцэг нар оролцох юм байна. Тус шүүх хурал Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд болох юм.
Д.Ундрах /24tsag.mn/





















































