Мал хулгайлах гэмт хэрэг, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох, илрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор зохион явагдаж байгаа “Хяналт-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээг аймгийн Засаг даргын А\448 тоот захирамжаар аймгийн хэмжээнд зохион явуулж байна. Уг нэгдсэн арга хэмжээний бүрэлдэхүүнд Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Байгаль орчны газрын хамтарсан үндсэн 5 пост, Рашаант, Баяннуур, Хутаг-Өндөр сумдад 3 нийт 8 постонд 35 хүн 24 цагаар 3 хоног үүрэг гүйцэтгэж байна.

2014 оны 11 дүгээр сарын 16-19-ний хооронд нийт 144 зөрчил илрүүлэн 4.773.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авснаас эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 5 зөрчилд 130.000 мянган төгрөг, мал махны гарал үүслийн гэрчилгээгүй 38 зөрчилд 265.000 мянган төгрөг, мод бэлтгэх эрхийн бичиг, мод модон материалын гарал үүсэлгүй 8 зөрчил илрүүлэн 5 зөрчилд нь 3.648.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 2 зөрчлийг эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр, 1 зөрчлийг материалжуулан шалгаж, хууль бусаар гахай агнасан зөрчилд 1.400.000 төгрөгийн нөхөн төлбөр тавьж төлүүлэн, 348.000 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч ажилласан байна. Мөн Бүрэгхангай суманд үйлдэгдсэн 2 малын хулгайн гэмт хэргийг халуун мөрөөр илрүүлэн шалгалтын ажиллагааг хийж байна.





Д.Ундрах /24tsag.mn/





















































