Хамтран амьдрагчаа зодож, амь насыг нь бүрэлгэсэн гэх Г.Алтанхүүд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал хэд хэдэн удаа хойшлогдсны эцэст өнгөрөгч наймдугаар сарын 12-нд болж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан билээ. Харин түүнд холбогдох хэргийг өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хэлэлцлээ. Хуралдаан таван цагийн туршид үргэлжилж шүүхээс хэргийг нэмэлт шинжилгээнд буцааж, 14 хоногийн хугацаатай хойшлуулсан талаар албаны эх сурвалж мэдээллээ. Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (1)