Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Чулуунбилэг: Н.Энхбаярын яриа бол өвгөн партизаны яриа, өөр юу ч биш

2014-11-21
0
ЖИРГЭХ

9ca68b0d82819c62greatАН-ын нарийн бичгийн дарга О.Чулуунбилэгтэй ярилцлаа.

-Сүүлийн өдрүүд улс төр бужигнаантай байна. Энэ үйл явц нь таны “Нүүрсний бүгд найрамдах улс” нийтлэлдээ хөндөж байсан аноми төлөв гэдэгтэй давхцах уу?

-Улс төр бужигнаантай байгаа нь хэнд ч тодорхой. Харин бид улс төрд өрнөж буй үйл явдалд нь илүү анхаарал тавиад түүнийг үүсгэж буй учир шалтгаанд нь бага ач холбогдол өгч байна. Учир шалтгааны тухай миний бодол хэвээрээ байгаа. Улстөрчид нийтийн өмнө тулгарсан асуудлуудыг шийдэх чадвараа алдаад ирэхээр хүмүүс тэр шийдвэр гаргагчдын гаргаж буй хууль дүрэм, шийдлийг хүлээж авахгүй, биелүүлэхийг хүсэхгүй сөрөг байдалд орсноор нийгэм аноми төлөвт орж эхэлдэг. Үе үеийн эрх баригчид асуудлыг шийдэх бодлого гаргаж чадахгүй хомсдолд орохоороо сонгогчдыг худалдан авах буюу бэлэн мөнгө тараах ажлыг олон жил хийсний үр дүн одоо гарч байна. Учир нь бэлэн мөнгө тарааснаар нийгмийн суурь асуудлыг огт шийддэггүй.

-Улстөрчид бодлогын хомсдолтой байна гэлээ. Тийм жишээ та хэлж чадах уу?

-Заавал хэн нэгнийг нэр­лүүлж намайг дарамтлуулж яах гээ вэ. Ер нь асуудал шийдэгдэхгүй, цаашид ч ийм хэвээрээ байгаад байх эрсдэлтэй болж байгаа учраас би хэлсэн нь зөв байх. Хамгийн сүүлийн жишээ гэхэд хоёр хоногийн өмнөөс телевизүүдээр гарч эхлээд буй Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгээр сонгодог жишээ болсон хүн нь сууж байна лээ.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр уу?

-Тиймээ. Чи бас л надтай адилхан тэр нэвтрүүлгийг нь хоёр цаг сууж үзсэн байлгүй. Н.Энхбаяр бол  Богд хаанаас хойшхи бүх лидерүүдээс Монголын бүх том албан тушаалыг дараалж хашсан цорын ганц лидер. Харамсалтай нь энэ хүний ярьж буй яриа нь монгол төрийн бодлогын тухай яриа гэхээсээ хувь улстөрчийн дурдатгал ярьсаар дууссан. Энэ юуг харуулж байна гэхээр Монголын улс төрд сүүлийн 15 жилд гол тоглогчдын нэг байсан лидер, парламентэд суудалтай намын  даргад ямар ч бодлого байхгүй байгааг л илтгэж байгаа юм. Уг нэвтрүүлгээр өвгөн партизаны яриа хүүрнэсээр дуусгаж байна лээ. Улстөрчид хэзээ өвгөн партизаны яриагаа ярьдаг вэ гэхээр улс төрөөс бүрмөсөн гараад завтай болох үедээ дурдатгалаа бичдэг. Түүний үнэн зөв эсэхийг хожмын түүхчид судалж дүгнэдэг жамтай. Хачирхалтай нь Н.Энхбаяр энэ нэвтрүүлгээрээ улс төрд эргэн ирж улс орноо “хөгжүүлж” өшөө авна гэдгээ зарлаж байна лээ. Шуудхан хэлэхэд энэ хүн эргэж эрх мэдэлд хүрлээ гэхэд үеийнхээ хэдэн улстөрчдтэй ээлжилж хэрүүл хийсээр л дуусна. Гэтэл бидэнд цаг хугацаа үнэтэй байна. Хийх ёстой шийдэх ёстой хэтэрхий олон шинэчлэл хүлээгдээд байгаа. Энэ бүх асуудлыг өвгөн партизаны яриагаар шийдэхгүй. Өнгөрсөн түүхийн дурсамжид суурилсан хонзогнолоор одоогийн улс төрийн асуудлыг шийдэх гэдэг хэтэрхий ёс зүйгүй  харагдаж байна лээ.

-Яагаад ёс зүйгүй гэж.  Тэр хүн чинь одоо ч намын дарга хэвээрээ байгаа. Улс төрийн талаар байр сууриа илэрхийлэх нь зөв биз дээ?

-Мэдээж улс төрийн байр суурь, зорилгоо илэрхийлэхийг нь хорьж болохгүй. Хамгийн муухай нь улс төрийн байр сууриа хэрхэн хэрэгжүүлэх арга зам нь түүнээс гарах үр дагавар нь ямар байхыг мэдсээр байж түүнийгээ хийхийг зарлаж буй нь л эгдүүцэл төрүүлсэн. Би улс төрийн мэргэжлийн менежер хүн. Одоо технологийн хувьд юу хийхийг нь багцаалж л байна. Удахгүй Н.Энхбаяр уучлал гуйх аяныг улс орон даяар өрнүүлж өөрөө “уучлал” гуйж лекц уншаад л явна. Үеийнх нь улстөрчид хэрхэн түүнийг хуурдаг байсан, түүний нэрийг хэрхэн “хэлмэгдүүлж” өмнөөс буруу шийдвэр гаргаж ард түмнийг хохироодог байсныг сүүлд нь мэдсэндээ уучлал гуйна. Одоо энэ алдаагаа засахын тулд Ц.Элбэгдорж, С.Баяр, Ц.Нямдорж  зэрэг үеийнхээ улстөрчдийг хөөхийн тулд эрх мэдэл хэрэгтэй байна. Эрх мэдэлд хүрчихвэл дахиад хэзээ ч алдахгүй. Улс орноо гайхамшигтай хөгжүүлнэ. Тиймээс намайг дэмжээч ард түмэн минь. Бурханы шашинтан хүн би гэмээ цайруулах ёстой. Ийм л зүйлийг нэхсээр 2016 оны сонгуульдаа бэлтгэнэ. Үүнийг улс төрийн технологид “христ дахин мэндэлсэн нь” гэдэг. Албан ёсны ном сурах бичигт байхгүй. Амьдрал дээр олон улстөрч олон удаа амжилттай туршсан технологи. Христ чинь яг үнэндээ үхээд дахин амилсныхаа дараа л алдрын оргилд хүрсэн гэдэг.

Харин үүний үр дүн юу гээч. Арай гэж төлөвшиж байсан ардчилсан тогтолцоог, хуулийн шинэчлэлийг, парламентын зөвшилцөх соёлыг устгаж эхэлнэ. Зүгээр л хувийн өшөө авалтаа эхлүүлж улс төрийг бужигнуулна, хэрэлдүүлнэ. Өр төлөөсийг нь эдийн засгийн гүнзгий хямралаар баялаг бүтээгчид, орлогын хомсдолоор жирийн иргэд төлнө. Мань мэтийн залуу улстөрчид дахин мэндэлсэн шинэ дарангуйлагчтай тэмцлийг шинээр эхлүүлж тэмцсээр бодитой шинэчлэл юу ч хийж амжихгүй болно. Хэн хожих вэ. Монгол л лав биш. Өөрийнхөө төлөө эхнэр хүүхдээ биш  намынхаа олон эхчүүдийг өлсгөлөн зарлуулж байсан хүн шүү дээ.

-Өчигдөр Ц.Нямдорж гишүүн Н.Энхбаярт зориулж “ирж яваа цагийн дууг харьж яваа хүн дуулдаггүй юм” гэж хэлсэн байсан. Энэ үнэхээр тийм үү?

-Уг нь энэ үг Ц.Нямдорж гуайд ч бас хамаарах үг. Гэхдээ  өнөөдрийн улс төрийн сэдэв Н.Энхбаяр гэдэг улстөрчид илүү хамааралтай болчихлоо.  Н.Энхбаярт бүх эрх мэдэл байхад түүнд энэ улс орны төлөө хийх асар их боломж байсан. Тэр үүнийг өөрийнхөө эрх мэдлийг бэхжүүлэхэд, нэр хүндийг өргөхөд, намынхаа санхүүжилтийг босгоход  зарцуулаад дууссан гэж боддог. Манай сургууль дээр нэг удаа улстөрд байгаа хүн хэзээ өөрийгөө болон бусдыгаа цаг үеэс хоцрогдсон гэдгээ мэдэх вэ гэдэг мэтгэлцээн болоход тэр семинарын багш “Удирдaгчид бодлого санал болгохгүй хувийн мэдрэмжээ, хувийн асуудлаа нийтийн өмнө яриад эхлэвэл тэр улстөрчийн цэнэг дуусан гэсэн үг” гэж хэлж байсан юм. Н.Энхбаярын орсон монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийг үзэж суухад тэр үг л бодогдож байна лээ. Н.Энхбаярыг одоо яаж ч  шавхаад шинэ зүйл гарахгүй. Тэтгэвэртээ гарсан Ерөнхийлөгчид санаачлах маш олон ажлууд бий. Ядаж л өөрийн нэр нөлөөг ашиглаж Удвал сайдтайгаа хамтраад төрөх эмнэлгүүдиг олноор байгуулахад дэмжих сан ажиллуулбал ийм том улстөрч дорхноо л бүтээчихнэ. Н.Энхбаяр гурван жил бодож бодож, зангирч зангирч  улс төрд эргэн гарч ирлээ гэхэд үнэхээр цэнэг нь дуусчихсан, PR нь үнэхээр явцгүй, хонзогнолоос өөр юм алга байна. Өнөөдөр иргэдэд өнгөрсөн хувь лидерүүдийн хэрүүл биш яг одоо өвлийн хүйтэнд нүүрэн дээр нь харагдаж,  тулгамдаж буй асуудлуудыг нь шийдэх шинэ шийдэл шинэ бодлого л хэрэгтэй. Тэд үүнийг л хүсэж байгаа нь хэд хоногийн өмнө хийсэн судалгаагаар харагдаж байна лээ. Иргэдийн олонх буюу 74 хувь нь асуудал шийддэг, бодитой ажил хийдэг  лидерийг л хүсэж буйгаа илэрхийлсэн байна лээ. 

-Та улс төрийн PR талын хүн. Таны нүдээр харахад Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг улс төрд тодорхой нөлөө үзүүлж чадаж байна уу?

-Би тийм гэж хариулна. Харамсалтай нь энэ нэвт­рүүлэгт өөрт нь сөрөг нөлөөтэй болж эхэлж байна. Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг бол телевизийн гайхалтай төсөл. Ийм том төслийг урьд өмнө нь ингэж хийж байсныг мэдэхгүй юм. Би лав хувьдаа үзэх дуртай. Нөлөө бүхий нэвтрүүлэг болохоор нь сүүлийн сонгуулиудад хэвлэл мэдээллийн рейтингийн судалгаа гаргуулж үзэхэд өөрийн төрлийн нэвтрүүлэг дотроо үргэлж манлайлж ирсэн. Хүмүүс яагаад үзэх дуртайг тодруулахаар чанарын судалгаа хийж үзэхэд нэвтрүүлгийн үзэгчдийн ихэнх нь гэгээлэг сайхан зүйл, амжилтад хүрсэн хүмүүсийн бодит зүйл гардаг болохоор үзэж урам зориг авдаг гэж хариулсан байсан.

Яагаад харамсалтай байна гэхээр Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг одоо улстөрчдийн зүгээс  иргэдийн тархи угаах угаалгын машин болж хувирч байна. Н.Энхбаярын нэвтрүүлгийг үзээд л маргаашнаас нь нийгэм хагарч бөөн маргаан үүсэж байна шүү дээ. Үзэл суртлын зэвсэг болж байгаа нь энэ нэвтрүүлгийг өөрийг нь хугарлын цэг дээр аваачиж байна.  Юу гэхээр өмнө үздэг байсан бүтэн үзэгчдээ хоёр хувааж нөгөө гэгээлэг сайхан үндсэн чанараа алдсанаар рейтинг нь унаж эхэлж байна гэж харж байна.

Хөтлөгчид нь ч мэргэжлийн сэтгүүлчид биш болохоор нэг гол дүр олж аваад түүнийхээ талаар дуу шүлэг зохиож магтаж суудаг 1990 оны өмнөх уран зохиол эргэн ирж байгаа нь харамсалтай. Ер нь манай хэвлэл мэдээллийнхэн мэргэшээгүй байдаг. Улс төрийг улс төрийн аналист, эдийн засгийг эдийн засгийн шинжээчийн хэмжээнд мэр­гэш­сэн мэргэжлийг сэтгүүл­чид хийдэг жам ёс уруу нь орохгүй бол болохгүй. Өглөө нь цай хоолтой нэвтрүүлэг хөтлөөд, өдөр нь тв дэлгүүр утсаар эфирт ажиллуулаад, орой нь улс төрийн мэдээ бэлдээд том дүгнэлт өгөөд суухаар үзэгчдэд хүрэх мэдээлэл ямар байх нь тодорхой. Түүн дээр улстөрчид тоглолт хийх нь гарцаагүй.

Тиймээс монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг маань талцуулдаг биш нэгдүүлдэг нэвтрүүлэг байгаасай. Эдийн засаг хүнд байна. Улс төр бохир байна. Ийм үед хагаралдуулах нэвтрүүлэг нь өөрөө нийтийн эрх ашигт нийцэхгүй юм. 


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • Зочин (202.131.233.174)
    ovgon partizanii PR yavagdsaar bgaa bololtoi
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • Zochin (103.229.121.149)
    Zob dug even bn. Us honzo nurse yu ch bish
    2014 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.23.51.1)
    бусдын хийсэн бүтээснийг бүү мийлах гэж оролд. чи өөрө ардчилсан зөнөсөн өвгөн данжаадуудынхаа сармисаар унгасан бөгсийг бүү долоо.
    2014 оны 11 сарын 22 | Хариулах
  • baterdene (112.72.11.116)
    Zob shvv andaa hahaha
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • gansukh (88.161.68.175)
    chi kheden on be khen ch bish shuu dee turuuj bitgii dugarch bai mangar aa
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • satan (203.91.119.100)
    chi muu shaldan bandi bs hudla biti hutsaa
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • setgel (202.21.115.82)
    ДУРЫН НУСАН ТАГЛААНУУД УЛС Т€Р ЯРИДАГ БОЛЖДЭЭ
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.20.197)
    Ene Nusan ***** Enhbayariin Haana ch hurehgui baij zugeer l Duugai bai daa
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.131.233.174)
    ха ха намбарваан өөрөө сэтгэгдэл бичээд байгаан биш үү кк
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • sochin (80.153.104.225)
    yu we teneg zaraitai harwaas bolowsrolgvi ym odoo ingej yrihaas icheesee , chinii derged Enhbayr bol haan bolowsrol bol elit sch dee, erdemtei hvn daruu gej mön vnen vgee iim hooson tolgoitoi möngönöös öör ym harhaa bolison hvmvvs vnen ym sonsoj chadahgvi kritik hvllej chadahgvi yrij helj baigaagaaraa tarhinii hemjeegee haruulj bna daa. Iim dargatai ardchilsan nam höörhiidöö ireedvi bvrheg bisch haranhui bna daa
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.0.238)
    АН-ын нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг ГЭНЭ ҮҮ? Энэ одоо бас юун ***** хаанаас гараад ирвээ? ийм мэт балайнуудаас болоод л намын нэр хүнд унаад байна ш дээ
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • ХОНЬЧИН (202.131.225.122)
    ЭНЭ ТОМ ДУУГАРСАН ПАЦААН НААНААС ГАРААД ИРЭВ. ОРЧИН ҮЕИЙН ЖИЙП УНАСАН ТОЛГОЙГҮЙ ХҮМҮҮСИЙН НЭГ БОЛОЛТОЙ
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • hehe (202.5.196.170)
    enkhbayariin yaria bol gyjir gytgeleg esvel ter setgetsiin emgegtei boljee zailuul
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • mar***** (203.194.118.46)
    unen l um uarij dee, 12 jil Mongol moriin tolgoid eronxiilogcn, UIX-iin darga, eronxii said baij xemjeelsngui erxtei baixdaa uls ornoo xogjuuleegui baij uamar cn erx medelgui bolson uedee xogjuulne gej uy baixab, osnoo xorsloo xol xauamaar um, er ni ter ueiin ulstorcnid ene uls orni amidralaas xoldoj titem ugee bicneed uabmaar um, ard tumnee xagaralduulaad xanasan baimaar um
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • бодол (203.91.117.4)
    Та өөрөө буруу бодож хувийн мэдрэмжээрээ хувийн буруу санаа бодлоо бичсэн байна.Тийм учраас өөрөө улс төрд хэрэггүй хүн байна."Монгол тулгатны 100 эрхэм" улам олон хүн үзэх болно...ойлгомжтой.Н.Энхбаяр гуайн хувьд буруу зөв нь аяандаа харагдах болно.Ард түмэн сохор биш шүү...
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    Yostoi zev xellee Elii balai Enkhbayar Nyamdorj naraas salj Zaluuchuudaa demjix tsag irsen baina
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (104.34.149.120)
    Henry Kissinger 91 nastai Putind ! HANDAH BARUUNI BODLOGO Barack OBAMA aas iluuger todorhoiloj BAIGAA . Uls turd hugshin zaluu uvgun emgen bish Uhaantai mulguu gin l asuudal baidag yum.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (104.34.149.120)
    Henry Kissinger 91 nastai hun ! Putind ! HANDAH BARUUNI BODLOGO Barack OBAMA ILUUGER TODOTHOILOJ BAIGAA . Uls turd hugshin zaluu uvgun emgen bish Uhaantai mulguu gin l asuudal baidag yum.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (104.34.149.120)
    Henry Kissinger 91 nastai Putind ! HANDAH BARUUNI BODLOGO Barack OBAMA ILUUGER TODOTHOILOJ BAIGAA . Uls turd hugshin zaluu uvgun emgen bish Uhaantai mulguu gin l asuudal baidag yum.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.13.199)
    Энэ жижиг гарын хулгайч бас юувдээ ккккк
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Хуц (202.180.216.226)
    Хуцаа чи *****. Өөрийгөө "Би улс төрийн мэргэжлийн менежер хүн" гэнэ үү?.Менежерийг хүмүүс таньдаг, яагаад таныг мэдэхгүй байгаа юм болоо? Явуургүй хүн болоод л тэр. Бас дээр дуучин Ариунаа өөрийгөө бусад таниуулахын тулд дуучин Саарантуяаг муулж байгаад гарч ирсэн шиг л хөгийн зүйл хийж байна даа
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.13.220)
    Чулуунбилэг та Энхбаяраас евген хун шиг л байна даа.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • zochin (103.229.123.6)
    ene muu odoo hen be. tom tom duugarsan tsuuvur chononuud ih olon boljeee.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Монгол (27.123.215.222)
    За чи зайл аа. Бөгсөө гүйцэт арчаад, хамар дахь нусаа цэвэрлэчээд хол очиж охуц за. Чи эхлээд биеэ зас дараа нь эндээс зайл. Муу мангар бацааан.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (150.129.142.197)
    Өрөвдүүлэгч ЭНХБАЯР хаана явна тэнд хэрүүл өдөж хамт олон хагална Зөрчилтэй айлууд хаана байна тэнд айлын цонх руу МАН чулуу шидэж хэрүүл дэгдээд НИНЖА шиг харанхуйд уусч алга болно...
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
    • ЧИ цонхоо хагалуулсан хэрэг үү? Дахиад шиллэх хэрэгтэй гадаа хүйтэн болж байна. кккк, Чи өрөвдөөд байгаа юм уу? Н.Энхбаярыгь ёстой чи илүүдэж байна. Хүчирхэг хүн дээ Н.Энхбаяр. Чиний өрөвдөлт хэрэггүй
      2014 оны 11 сарын 21
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    5 цаг 25 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    5 цаг 53 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    8 цаг 51 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    8 цаг 55 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    10 цаг 41 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    10 цаг 56 мин
  • Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
    11 цаг 8 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
    11 цаг 13 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
    11 цаг 17 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
    11 цаг 24 мин
  • “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
    11 цаг 29 мин
  • БГД-ийн ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагч Зэвсэгт хүчний 311-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа
    11 цаг 38 мин
  • Танилц: 105 м² талбайд цөлжилтөөс сэргийлж буй төсөл
    11 цаг 43 мин
  • Баянгол дүүргийн шилдэг татвар төлөгч ААНБ, иргэнийг шалгарууллаа
    11 цаг 48 мин
  • Их Британид Хятадын талд Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийг тагнаж байсан хоёр этгээдэд ял онооно
    13 цаг 17 мин
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
    13 цаг 54 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа
    14 цаг 12 мин
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
    15 цаг 0 мин
  • Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна
    16 цаг 3 мин
  • Орон сууц нийтийн аж ахуйн салбарын урлагийн их наадамд УСУГ тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо
    16 цаг 25 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК