Хуульчийн мэргэжлийн шалгалтыг энэ сарын 12 – 14 –ний өдрүүдэд зохион байгуулсан юм. Тус шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэг сорьсон зорилго ба эрх зүйн тохиолдол шийдвэрлэх бодлого гэсэн хоёр үе шаттай явагдажээ. Нийт 1698 эрх зүйч бүртгүүлснээс 1506 хүн сорилгын шалгалтад оролцож түүнээс 747 нь тэнцэж, бодлогын шалгалтад оролцох эрхтэй болсон байна. Үүнээс бодлогын шалгалтад 312 хүн тэнцжээ. Уг тэнцсэн хүмүүс цаашид хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох боломж нээгдэж байгаа юм.




















































