Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд энэ сарын 19 -өөс 20-нд шилжих шөнө хээрийн түймэр гарчээ. Түймрийн улмаас нэг хүний амь эрсдэж, нэг хүн түлэгдэж, 11 айлын гэр шатсан байна. Тус хээрийн түймэр гарах болсон шалтгааныг тодруулахаар одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэс болон тухайн аймгийн Онцгой байдлын газар хамтран ажиллаж байгаа юм. Энэ жил хур тунадас орохгүй байгаа учраас ихэнхи нутгийн ойр хээрийн бус хуурайшилтай байгаа ажээ. Тиймээс иргэдийг ой, хээрийн түймрээс болгоомжлохыг анхааруулж байна.




















































