Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өндөр дээд хэмжээний ОУ -ын хурал зохион байгуулахад суралцахуй

2014-11-22
0
ЖИРГЭХ

index2016 онд Монгол Улсад зохион байгуулагдах АСЕМ-н хуралд зориулав.
Брисбанд болсон 2014.11.15-16 Жи 20 удирдагчдын саммитын эргэн тойронд болсон үйл ажиллагаанд түшиглэн санаа авахуйц зүйлийг нь тэмдэглэж үлдээхийг чармайлаа.

1. Аюулгүй байдал

Энэ хурлын аюулгүй байдлыг хангахад оролцож байгаа хүнтэй уулзах завшаан тохиосон юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд маш нарийн төлөвлөлттэй, дэс дараатай арга хэмжээ авчээ. Зөвхөн тус мужийн төдийгүй бусад мужийн 6000 цагдаа, Холбооны цагдаагийн газар, гааль, батлан хамгаалахын 500 гаруй ажилтан албан хаагчид хамрагдав. Дээр нь Тусгай албаныхан (Special Emergency Response Team), мөрдөгч нохойтой болон дэлбэрдэг бөмбөг хариуцсан нэгж оролцов. Хориотой бүс гэж зарлагдсан төрийн тэргүүнүүд буудалласан зочид буудал, уулзалт болох байгууламж (Brisbane Convention and Entertainment Center), RNA (Brisbane Showground) бусад хэсэгт маш өндөр хэмжээнд бэлтгэгдсэн хувийн хамгаалалтын 1000 ажилтныг гэрээгээр ажиллууллав. Дээрх хориотой бүсд олон нийт орох боломжгүй. Хамгаалалтынхан бүгд учирч болох бүхий л эрсдэлийг тооцон террорист үйл ажиллагаанаас эхлээд эсэргүүцлийн жагсаал, байгалийн гэнэтийн осол гм байж болох бүхий сценарид бэлдсэн байна.
                Хориотой бүсээс гадна Хяналтын бүс гэж 12 км урт, 5 км өргөн бүсийг хотын төв хэсэгт гаргаж, Засгийн газраас тухайн бүсд юуг нэвтрүүлж болох, болохгүйг маш тодорхой заасан жагсаалт гаргажээ. Энд lawful reason буюу хууль ёсны дагуу гэсэн тодотголыг хийсэн нь уг бүсд байх бизнесийнхний ажлыг хөнгөвчлөх зорилготой юм. Энэ бүсэд нэвтрэгч хэнийг ч шалгах эрх цагдаад олгогдсон ба дээрх жагсаалтад заасан зүйлсийг авч яваа хэнийг ч G20 дуустал баривчлан хорих эрхтэй. Онгоцны буудал мөн Хяналтын бүсд орсон бөгөөд төлөөлөгчид явах үеэр зам хаана. Цагдаагийн дарга Хориотой бүсд байгаа сэжиг бүхий хэн бугайг ч шууд тусгаарлах онцгой эрхтэй. Жишээлбэл, Путин гуай сэжигтэй байвал уг бүсээс гаргаад л хаях нь байна.
                Аюулгүйн чанга ажиллагаа нь зөвхөн дарга нарын амь нас ч биш, өмнө нь хурал болсон хотуудын туршлагаас харахад эсэргүүцлийн жагсаалаас үүссэн эмх замбараагүй байдал нь хотын дэд бүтцэд ноцтой хохирол учруулж, цэвэрлэгээ, шүүх үйл ажиллагааны зардал нь дийлдэхгүй өндөрсөж, хэдэн зуун хүнийг шоронд хорьсон гашуун туршлагын сургамж юм, Австрали их прагматик бодлоготой улс учраас дараа нь бөөн зардал гаргаж байхаар эхлээд зардлаа гаргаад эрсдэлээ бууруулах аргыг ямагт ашигладаг. Дэлхийн том том экспертүүдийг төлөвлөгөө, үйл ажиллагааныхаа сценариод үнэлгээ хийлгэснээр сул талаа дор дор нь илрүүлж, зохих арга хэмжээг авч ирсэн гэнэ.
Торонтод болсон G20 гол сургамж болох нүүрээ халхалсан эсэргүүцэгчдийн асуудлыг шийдэхдээ дээрх нэвтрүүлэхийг хориглосон жагсаалтад тухайн хүний хэн болохыг нь танигдуулахгүй байх зорилго бүхий хэрэгсэл материал гэж оруулсан байна. Тэр жагсаалтад нь радио, шил, салют, гав, том хэмжээтэй уриа лоозон, өндөг, чавх, нисгэдэг тоглоом, тоглоомон машин гэх мэт ёстой нарийн заалт байна лээ. Хэрэв ийм юм илэрвэл 5500 хүртэл дойлуураар торгуулна. Хихихи. Торонтогийн хэрэг одоо хүртэл шүүхдэлцэж байгаа бөгөөд шатаасан цагдаагийн машины зардал нь гэхэд л хэдэн сая доллар болсон гэнэ лээ. Ер нь бол Австрали энэ арга хэмжээнд зориулж шинэ хууль 2013 онд баталсан юм. Хориотой бүсд 7 хоногийн өмнөөс хаалт хийсэн бөгөөд нисдэг тэрэг эргэлдээд л машины хөдөлгөөн саараад хотын төвийнхөн бүгд хөдөө гадаа явцгаалаа.Мөн хотын төв рүү нийтийн тээврээр зорчих нь хялбар байв. Сонирхуулахад хяналтын бүсээс дотогш бүх траншэйний нүхийг битүүмжилсэн байсан.

2. Хотын иргэдийн амьдрал

                Тэр 20 даргаас гадна тэднийг дагасан 4000 төлөөлөгч, хэвлэл мэдээллийнхэн, энэ үеэр аялж таарсан мань мэт гээд зөндөө олон хүнийг уйдаахгүй, бас чиг гэж хотоо сурталчлах сайхан боломжоо алдахгүйн тулд Kaleidoscope of color гэдэг урлаг соёлын 3 долоо хоног үргэлжлэх том арга хэмжээ зохион байгуулав. Хотын гол гол барилга байгууламжуудыг солонгын долоон өнгөөр тодотгон гэрэлтүүлж, гол бийч, пааркуудад нь урлагийн тоглолт нийтийн цэнгүүн болов. Гол нь яг тэр хуралтай давхцах биш, тэр хурал эхлэхээс хоёр долоо хоногийн өмнөөс нийтийг хамарсан ийм арга хэмжээнүүд зохиож эхэлсэн нь “нэг чулуугаар хоёр байтугай сүрэг туулай” цохиод унагачихаж байгаа юм. Энэ нь crowd control буюу олон нийтийг удирдахад хэрэглэдэг арга билээ.  Яг G20 эхлэх Баасан гарагийг нийтийн амралтын өдөр болгосон хотын төвд ажилладаг офис ажилтнуудад бөөн аз болов. Ихэнх хүмүүс гэр бүлээрээ ойр орчмын бийч, зуны лагерь, ах дүү рүүгээ арилцгаав. Мөн хотын захын дүүргүүдэд үнэгүй арга хэмжээ тэр өдрүүдэд өргөнөөр зохион байгуулагдсан тул хүмүүс тийшээгээ баяр хөөртэйгээр явж, олон нийтийг удирдах ажлыг хялбарчилж өгөв.
             Үүнээс гадна дарга нарын гоё гоё машааныг харах гэсэн саваагүй хүмүүс хангалттай. Тэдний энэ саваагүй занг хянахын тулд соушэл медияг өргөнөөр ашиглаж тухай бүр нь зурагтай мэдээг дор бүр нь өгч байв. Мөн урдчилаад төрийн тэргүүнүүдийн гоё онгоц, тусгай машины талаарх мэдээллийг хангалттай өгөв. Тийм болохоор дарга нарын гоё эхнэрүүдийг харах гэж хошуурах хэрэг байхгүй, тэгээд чиг маш хурдтай, хамгаалалттай явах учраас таанууст харагдах ч үгүй л гэж хэлж байна. Хоол идэх газруудыг 2 долоо хоногийн өмнө сонгож, аюулгүйн хяналтыг хийсэн гэнэ. Хаана гэдэг нь бас нууц байсаар дараа нь мэдэгдэв. Мөн дарга нар, төлөөлөгчдийн буусан 12 зочид буудал хаалттай. Арга хэмжээ болох Брисбан голын урд талын хэсэг тэр чигээрээ хаалттай байв.

Тус хуралын талаарх тоо баримтууд:

4000 төлөөлөгч

3000 хэвлэл мэдээлэл

Мужийн эдийн засагт $100 сая орно

Ирэх 5 жилд гишүүн орнууд дэлхийн эдийн засагт 2% өсөлт үзүүлнэ

Обамаг ирэх үеэр онгоц буудал 40 мин. хаагдав.

30 хэдэн тусгай онгоц буув

14 хэлний орчуулга хийгдэв.

100000 хоол

700 сайн дурын ажилтан
                                                                                                                                                                       Эх сурвалж: https://alimaa.wordpress.com/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    4 цаг 46 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    5 цаг 14 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    8 цаг 11 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    8 цаг 15 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    10 цаг 1 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    10 цаг 16 мин
  • Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
    10 цаг 28 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
    10 цаг 34 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
    10 цаг 37 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
    10 цаг 45 мин
  • “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
    10 цаг 50 мин
  • БГД-ийн ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагч Зэвсэгт хүчний 311-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа
    10 цаг 59 мин
  • Танилц: 105 м² талбайд цөлжилтөөс сэргийлж буй төсөл
    11 цаг 3 мин
  • Баянгол дүүргийн шилдэг татвар төлөгч ААНБ, иргэнийг шалгарууллаа
    11 цаг 8 мин
  • Их Британид Хятадын талд Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийг тагнаж байсан хоёр этгээдэд ял онооно
    12 цаг 38 мин
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
    13 цаг 15 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа
    13 цаг 33 мин
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
    14 цаг 20 мин
  • Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна
    15 цаг 24 мин
  • Орон сууц нийтийн аж ахуйн салбарын урлагийн их наадамд УСУГ тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо
    15 цаг 46 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК