Хөхүүрийн
ам цаашилж, хүйтний ам наашилж байна. Хэдийгээр аравдугаар сар дундаа
орчихсон ч гэсэн гадаа нэмэх градустай байгаа. Сайхан налгар намар болж
байна. Гэвч арваннэгдүгээр сар гараад л гадаа эрс хүйтэрч, гэр хорооллын
олон мянган айл нүүрсээ түлж эхэлнэ. Ингээд улаанбаатарчууд утаан
дундаа төөрөх шахан, хахаж цацаад явна даа. Энэ байдлаар хэчнээн ч
жилийг үдэв. Гэхдээ
сүүлийн жилүүдэд утаатай тэмцэх үүднээс төр засгаас янз бүрийн ажил
хийж байна. Мэдээж утаанаас бүрэн салах арга бол нэг ч яндангүй болох.
Одоохондоо манай улсад айл бүр цахилгаанаар халаалтаа шийдэх, эсвэл бүх
гэр хорооллын айлыг төвлөрсөн шугамд холбох боломж алга. Дээрээс нь
орон сууцны үнэ “хөөсрөөд”, тэнгэрт “тулчихсан” болохоор байранд орох
боломж иргэдэд хомс байна.
Тийм
болохоор юуны өмнө боломжтой аргаар утааг бууруулах гэж үзэхээс өөр
арга байхгүй. Өнөөдөр утаа гаргах эх үүсвэр маш олон байгаа. Гэр
хороолол, уурын зуухны яндангууд, автомашины утаа гээд л. Энэ бүхэнтэй
бүгдтэй нь цогц аргаар тэмцэх хэрэгтэй. Ядаж л агаарт байгаа утааны
хорт бодисуудыг багасгах гээд бидэнд хийх ажил их байна.
Тэгвэл
манай сонин энэ удаагийн “Нэг сэдэв & өөр өнцөг” булангаараа утааны
асуудлыг онцолж байгаа юм. Гэхдээ утаа асуудал боллоо гэж дуугарахыг
хүссэнгүй. Тэртэй тэргүй утаа асуудал болсныг бид мэдэж байгаа. Харин
бууруулах тал дээр юу хийж байгаа болон юу хийвэл болох вэ гэдэг өнцгийг
гаргахыг хүссэн юм.
ТӨРИЙН БАЙР СУУРЬГ.Ганбат: Дагуул хотууд бий болбол Улаанбаатарын агаарын бохирдол багасна
БОНХЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсийн дарга
-БОНХЯ-ны
захиалгаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, АНУ-ын Берклийн их
сургуулийн эрдэмтэд хамтарсан судалгаа хийсэн юм. Тэр судалгааны дүнг
харж байхад утаа голлон зүрх судас, амьсгалын замын өвчин үүсгэдэг юм
байна. Юу гэхээр агаарын бохирдлыг гадаад орчны, дотоод орчны гэж хоёр
хуваажээ.
Хүний эрүүл мэндэд хамгийн
хортойгоор тусч байгаа нь дотоод орчны бохирдол. Ийм бохирдол 60-70
хувийг эзэлдэг гэсэн байна. Гаднах бохир агаар гэрт орж ирж байна,
дээрээс нь айлууд гал түлэхдээ утаа баагиулаад угаар гаргадаг. Бас
тамхидалт. Агаарын ийм дотоод бохирдол хүний эрүүл мэндэд шууд
нөлөөлдөг, тэр тусмаа хүүхдүүдэд. Гадаад орчны агаарын бохирдол хүний
эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь дотоод орчныхоос арай бага байдаг юм
байна билээ. Нэгэнт нүүрс, мод түлж байгаа л бол утаа гарна.
Агаарын
бохирдлоос салсан улсуудын гол арга бол түүхий нүүрс түлэхийг болиулж,
оронд нь хий, цахилгаан хэрэглэдэг. Бид ийм зам сонгож байж л агаарын
бохирдол багасна гэсэн үг шүү дээ. Ерөнхий сайд хэлсэн байсан. Нүүрсний
дээд давхаргаас метан хий илрүүллээ гэж. Ер нь бид аажимдаа хий хэрэглэж
хэвших ёстой. Манай яам УИХ-аар Ногоон хөгжлийн бодлого батлууллаа.
Түүнд хот төлөвлөлтийн асуудал багтсан. Төвлөрлийг бууруулахын тулд
Улаанбаатарын дагуул хотуудыг хөгжүүлэх ёстой. Багануурт оюутны хотхон
байгуулахыг манай яам дэмждэг. Улаанбаатарын тодорхой хэсгийг хотоос
гаргах ёстой. Тэгж байж төвлөрөл багасна. Налайх, Эмээлт, Майдар хотхон,
Зуунмод, Хөшигтийн хөндий гэх мэтээр дагуул хотууд бий болгож
хөгжүүлбэл Улаанбаатарын агаарын бохирдол багасна.
АЛБАНЫ БАЙР СУУРЬ
Н.Энхболд: Гэр хороололд амьдарч байгаа өрх бүрээс сайжруулсан зуух ав гэж шаардах хэрэгтэй
“Улаанбаатар цэвэр агаар” төслийн зохицуулагч
-Түрүү жилийн халаалтын улиралд Дэлхийн банк, “Цэвэр агаар” сангаас 29700 айлд бүрэн шаталттай сайжруулсан зуух борлуулсан. Өмнө нь нийлүүлэгч компаниудад зуухны үнийн 93 хувийг татаас хэлбэрээр өгдөг байсан бол энэ жил Агаарын бохирдол бууруулах Үндэсний хороо ярилцаж байгаад, Бохир зуухны холбоо, Сайжруулсан зуухны холбооноос тавьсан саналыг харгалзаж үзээд 93 хувийн татаасыг 66 болгоё, гэхдээ түрүү жил зуух болгонд үнийн дүнгийнх нь 93 хувийг өгдөг байсан бол энэ жил бүх зууханд адилхан 66 хувийн татаас өгье гэсэн.
Нэг зууханд Дэлхийн банк, “Цэвэр агаар” сангаас 256 мянган төгрөгийн татаас өгөхөөр болсон. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого барьж байна. Өмнө нь Турк, Хятадаас сайжруулсан зуух оруулж ирээд 456 мянган төгрөгийн 400 мянга орчмыг нь татаасаар аваад явчихдаг байлаа. Түрүү жил бид гуравхан төрлийн зуух нийлүүлсэн бол энэ жилээс найман янзын зуух борлуулж байгаа. Тэр дунд гаднаас оруулж ирсэн, үнээ хямдруулахгүй байгаа компаниудын, өндөр үнэтэй зуух ч бий.
Үүнтэй яг адилхан, үндэсний үйлдвэрийн зуухаа 15.000-60.000 төгрөгөөр хэрэглэгчид өгнө. Иргэд сонголтоо өөрсдөө хийг. Бохир зуухны холбооныхон зуухаа сайжруулаад, Дулааны технологи, үйлдвэрлэл экологийн лабораторид шалгуулж, шинжлүүлэхэд тэнцсэн. Нэг ижилхэн татаасыг бүгдэд нь олгосноор зах зээлд үндэслэсэн өрсөлдөөн бий болно. Өмнө нь бол төрийн оролцоотой бизнес шахам зүйл хийлээ шүү дээ. Тэр компаниуд энэ жилээс дотоодын үйлдвэрүүдтэй өрсөлдөхийн тулд үнээ хямдруулах шаардлагатай болж байгаа. Агаар бохирдуулагч эх үүсвэр тасралтгүй нэмэгдэж байна.
Дэлхийн банкны санхүүжилтээр цэцэрлэг барих гээд нэг газар сонгочихоод, бодлогын төвшинд ярилцаж шийдээд сарын дараа очиход айлууд ирээд буучихсан, гудамж бий болгочихсон байсан. Энэ бол бодит баримт. Улаанбаатараас нүүдэг хүн ховор. Нүүж ирж буй иргэдээс хүртэл сайжруулсан зуух ав гэж шаардах ёстой. Ногоон байгууламж бий болгоход иргэдийн оролцоо маш чухал. “Улаанбаатар цэвэр агаар” төслийн удирдах хорооны даргаар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ ажилладаг. Манай төслийнхөн хамтраад Тасганы овоог ногоон байгууламжийн загвар цэцэрлэгт хүрээлэн болгохоор сонгон шалгаруулалт хийж байгаа. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн мастер төлөвлөгөө боловсруулахаар ТЭЗҮ нь бэлэн болчихоод байна. Хотын хэдэн хувийг ногоон болгох вэ гэдгийг тодорхойлно. Тасганы овоонд агаарын бохирдол хэмжигч багаж суурилуулчихсан байгаа.
Цэцэрлэгт хүрээлэн байгуулсны дараах үзүүлэлттэй харьцуулж, ногоон байгууламж агаарын бохирдлыг яаж багасгадгийг тодорхой болгох юм.
АЛБАНЫ БАЙР СУУРЬН.Энхболд: Гэр хороололд амьдарч байгаа өрх бүрээс сайжруулсан зуух ав гэж шаардах хэрэгтэй

Сэтгэгдэл (1)