Испанийн эзэн хааны Реал Мадрид клуб Эйбарыг 4-0 ээр хожсоноор 30 оноотой болж, ла лигийг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Энэ тоглолтонд дабл хийсэн Кристиано Роналдогийн хувьд ла лигийн бүх багийн эсрэг гоолдсон анхны тоглогч боллоо. Крисиано Роналдогийн хувьд 2009 онд Реал Мадридад ирсэн цагаасаа хойш нийтдээ 52 өөр өрсөлдөгч багтай тулсан бөгөөд үүнээс 51 багийнх нь хаалганд гоол оруулжээ. Түүний гоолдож чадаагүй ганц баг нь аваргуудын лигийн хүрээнд тоглосон Динамо Загреб байсан гэнэ. Энэ улирлын ла лигийн мэргэн буучдын жагсаалтыг 20 гоолтойгоор тэргүүлж буй Роналдо энэ хугацаанд ла лигт нийт 29 өөр багийн эсрэг тоглож бүгдийнх нь хаалганд гоолоо орууллаа.




















































