Өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэн явагдсан Английн Прьемер лигийн хүрээнд Арсенал талбайдаа Манчестер Юнайтедыг хүлээн авсан ч 2:1 –ээр хожигдлоо. Ингэснээр тэд хүснэгтийн наймдугаар байранд бичигдэж эхэлсэн бол Ман Юнайтед 19 оноотой болж, ТОП – 4 багийн нэг болж дэвшлээ. Энэ улирал эхэлсэнээс хойш тааруухан амжилт үзүүлээд байсан Манчестер Юнайтэд клуб ийнхүү өөрсдийн тоглолтын хэв маягаа олсон бололтой.




















































