М.Горбачёвт ”Коммунист намын ЕНБД танаа” гэсэн захидал одоо ч ирдэг
ЗХУ-ын коммунист
намын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч асан М.Горбачёв “Moscow
Times
” сонинд өгсөн ярилцлагадаа өөрт
нь одоог хүртэл ирдэг сонирхолтой захидлын талаар дурьджээ. Түүнд хандсан
захидал Орос орон болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын иргэдээс өнөөдрийг хүртэл
ирдэг бөгөөд “ЗХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга танаа” гэсэн
гарчигтайгаар ихэвчлэн Кремильд хаягладан ирдэг байна. Харин Кремилийн
хэвлэлийн ажилтнууд энэхүү захидлыг 7 км-ийн зайтай М.Горбачёв сангийн байранд
хүргэж өгдөг гэнэ. Эдгээр захидлын зарим нь “ЗХУ задран унасанд харамсаж, эдийн
засгийн өөрчлөлтүүдийг гайхаж байгаагаа илэрхийлдэг бол ЗХУ-ыг задалсныхаа
төлөө сайн дураараа амиа хорлохыг ч зөвлөсөн” байдаг гэнэ. Харин М.Горбачёв
өөрийн хийсэн өөрчлөн байгуулалтаа огтхон ч харамсдаггүй гэдгээ илэрхийлсэн
байна.