Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Их аварга М.Даваажаргалыг Японы иргэн бол эсвэл зодог тайл гэж шахаж эхэллээ

2014-11-25
0
ЖИРГЭХ
Японы Фүкүока хотноо болсон мэргэжлийн сумогийн арваннэгдүгээр сарын Кюүшюү башё онц сонирхолтой болж Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозүна Хакухо М.Даваажаргал 14 давж, дээд зиндаанд 32 дахь удаагаа түрүүлсэн.
Untitled-1                                 Японы Фүкүока хотноо болсон мэргэжлийн сумогийн арваннэгдүгээр сарын Кюүшюү башё онц сонирхолтой болж Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозүна Хакухо М.Даваажаргал 14 давж, дээд зиндаанд 32 дахь удаагаа түрүүлсэн. Ингэснээр Хакухо Японы алдарт их аварга Тайхогийн тэртээ 43 жилийн өмнө тогтоож байсан амжилттай энэ зэрэгцэх түүхэн ялалтыг байгууллаа. Хакухо энэхүү амжилтыг 2006 оноос хойш найман жилийн дотор тогтоосон бол аугаа их аварга Тайхо 11 жилийн дотор 32 түрүүлсэн байдаг. Өнгөрсөн нэгдүгээр сард Тайхо аварга нас барахаасаа өмнөхөн Хакухог өөрийн хэвтэн эмчлүүлж буй эмнэлэг дээрээ дуудаж ирүүлээд “Сумогийн ноён оргилд гараарай, миний амжилтыг чи эвдэнэ” гэж чинь сэтгэлээсээ хүссэн гэдэг. М.Даваажаргал өөрийн дэвжээний багш болон Тайхо аварга нартай аав хүүгийн сайхан харилцаатай байсаар ирсэн тухайгаа өмнө нь олонтаа ярьж байсан. Аварга ч энэ сарын түрүү бөхийн цомыг гардаж аваад Тайхо аваргыг дурсаж нүдэндээ нулимстай харагдсан. Энэ нь түүнийг Тайхо аваргыг ямар их хүндэлдэг, ямар их хайрлаж, дэмжиж байсны илрэл гэлтэй. Одоо Хакухо аваргад хэдэн мянган жилийн түүхтэй мэргэжлийн сумогийн ноён оргилд хүрэхэд ердөө ганцхан шат үлдээд байна.
                        Энэ сайхан баярт мэдээний дунд гунигт мэдээллүүд ч сүүлийн өдрүүдэд гарах боллоо. Олны дунд сайн хүн ч бий, муу хүн ч байдаг. Харь элэгтнүүд манай бөхчүүдийг хэзээнээсээ л ялгаварлан гадуурхдаг тухай өмнө нь олонтаа сонсогдож байлаа. Амжилтыг нь доош нь татах, тэмцээн уралдаанд ямар нэгэн шалтаг тоочиж оруулахгүй байх гээд янз бүрийн башир арга заль хэрэглэсээр ирсэн. Бүр сүүлдээ гайгүй амжилт үзүүлж эхэлсэн Монгол бөхчүүдийг Японы орны иргэншлийг авахыг дэвжээний багш, сумогийн холбооноос нь хүртэл элдэв янзаар шахаж шаарддаг болжээ. Япончууд ёкозүна Хакухо М.Даваажаргалыг эх орон, ээж аав, элэг нэгт ард түмнээс нь тусгаарлаж, гаргасан бүх амжилтыг нь өөрийн улсын нэр дээр бичүүлэхийг завдаж байгаа сурагтай. Тэр ч бүү хэл Хакухог Японы иргэншлийг нэн яаралтай ав. Түүнийгээ олон нийтэд мэдэгд. Зөвшөөрөхгүй бол зодог тайлуулах арга хэмжээг авна гэж хүртэл сүрдүүлсэн гэнэ. Арга ч үгүй биз ээ. Хэдэн зуун дамжин хөгжиж ирсэн үндэсний спортынх нь аваргаар дан Монгол эрчүүд шалгарч. Үе уламжлалж ирсэн сумогийнх нь түүхэн рекорд амжилтуудыг нь монголчууд  дангаараа санаанд багтамгүй олон тоогоор ахуилж байна. Жишээлбэл хамгийн олон түрүүлсэн бөхийг Хакухо 32 –оор тэргүүлж байна. Мөн  хамгийн олон башё дараалан түрүүлсэн рекордыг Монголын 68, 69 дэх их аваргууд эзэмшиж байгаа. Нэг жилийн 90 барилдаанд хамгийн олон давсан бөхөөр мөн л Монгол аваргууд нэрлэгдэж явна. Япончууд тэдгээрийн энэ рекорд амжилтуудыг эвдэх нь үнэхээр хэцүү болж хувирсан. Тийм ч учраас зарим нэгийг нь хүчээр өөрийн орны иргэн болгох бүр цаашилбал сумогийн дэвжээнээс холдуулах, зайлуулах гээд олон төрлийн арга заль хэрэглэсээр өдийг хүрлээ. Мөн саяын сарын башёд Хакухог түрүүлсэний дараагаар томоохон хэмжээний хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох “BBC: Хакүхо сүмогийн ертөнцийн төмөр хүн гэдгээ баталлаа”, “СNN: Хакүхо амжилтаараа зэрэгцсэн Тайход талархав”, “Huffington post: Монголын бөх өөрийн рекордыг тогтоох биз”, “Sbs: Хакүхо гадаад бөхчүүдийн нэр хүндийг өргөлөө”, “Yahoo: Сүмогийн шинэ хаан төрлөө”, “Associated press: Тайхогийн насан дээр рекордыг нь шинэчилнэ” гэх зэргээр дэлхий даяар мэдээлжээ. Энэ бүх мэдээллийн цаана Японы сумод амжилттай барилдаж яваа Монгол хүний тухай мэдээлэл оршиж байна. Үүнийг үзсэн хүн тухайн орны сумо бөхийн гайхамшигийг биш тэр спортод гайхамшигийг бүтээж буй өөр орны тамирчин, бөхийн тухай л ам дамжин магтаж буй нь дамжиггүй. Ингээд бодоод үзэхэд Япончуудад ямар нэгэн байдлаар үндэсний спортоо харамлах сэтгэл төрдөг байх. Үүнийг хамгийн тод жишээ болж мэргэжлийн сумогийн 68 дахь, Монголын анхны их аварга Асашёрюү Д.Дагвадорж юм. Тэрээр ид барилдаж явах насандаа нэгэнтийн шийдвэр гаргаж их спортоосоо зодог тайлсан. Шалтгааныг нь мэдэхгүй бид баахан гайхаж, алмайрч суусны эцэст сая нэг юм дарамт шахалт гэдэг үгийг аваргын өөрийнх нь амнаас сонсож билээ. Түүнийг нүдэндээ нулимстай хэлж байсан тэр үгүүдийг, тэр дарамт шахалтыг, тэр ганцаардлыг дахин сануулахад илүү биз ээ.
                            Тэгвэл яг одоо харийн хар бодолтонгууд дараагийн нэгэн хүүг маань тийм байдалд оруулах гэж байгаа юм биш биз дээ. Үүнийг сонссон зарим нэг нь “Хүний нутагт гадуурхагдаж байхаар эх нутагтаа ирээд үндэсний спортоороо барилд” гэж байхад нөгөө хэсэг нь “Бүр болохгүй бол иргэншлээ солилсон ч яахав дээ. Бичиг баримтыг нь солихоос биш удам угсаа, урсах цусыг нь солих биш” гэж хайртай аваргадаа үг дайж сууна. Дарамт шахалт, хүний нутагт ганцаардах гэдгийг хамгийн ихээр мэдэрсэн хүн бол Асашюрюү. Тэгээд ч тэр үү, дүү аваргынхаа талаарх энэ шуугианд хамгийн эмзэг хандаж байгаа нэгэн юм. Тэрээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “20 дээш түрүүлбэл дэвжээ байгуулах  эрх өгдөг юм. Надад бас иргэншлийн асуудал байсан. Би үгүй гэж шууд хэлсэн.Гадны бөх дэвжээ өвлөж, худалдаж авах эрх байхгүй. Удирдах зөвлөлийн сонгуульд ч оролцох эрх байхгүй. Хакухо намайг бодвол хэт их үндсэрхэг биш. Зөөлөн талдаа, арай өөр сэтгэлгээтэй хүн. Гайгүй байх. Ер нь Хакухо дэвжээ нээсэн нь дээр байх. Магадгүй сумогийн холбооны ирээдүйн бодлого тодорхойлогч болж магад” гэх зэргээр өөрийн байр сууриа илэрхийлжээ.
                      Том гүрний том шовинизм буюу үндэсний дээрэнгүй үзэл нь хүртэл шал өөр байх юм даа. Манайхан шиг өнөө маргаашийн хоногийн хоолны талаар бус ирээдүй хойш үе маань түүх, соёлын үнэт өв болсон сумогийн хамгийн дээд хүнийг хэн гэж хүлээж авах вэ. Чухам тэр хүн нь Япон хүн байх уу, гадаадын тамирчин байх уу гэдгийг хүртэл бодож сууна. Тийм ч учраас ямар нэгэн арга замаар асуудлыг шийдэж өнөөдрийг хүрсэн. Харин 69 дэх аварга Хакухо М.Даваажаргалыг дээрх асуудал тойрон гарах болов уу. Аварга энэ эрчээрээ байвал ирэх жилийн эхний хэдэн башёд барилдаад л түүхэн амжилтын эзэн болох нь байна. Аварга маань үүнд нь ямар байдалтай хариу өгөх бол гээд олон чухал асуудлууд монголчууд бидний сэтгэлийг түгшээж бас хүлээлт үүсгэж байна. Магадгүй түүнийг албан шахалтаар эсвэл өөрийн сонирхолоор ч бай хөх толбот Монгол хүн гэдгээсээ татгалзахаар болжээ гэвэл олон мянган монголчуудын сэтгэлийг гонсойлгосон үйл явдал болох нь дамжиггүй. Тэр дундаа “муу” аавд нь л маш их хэцүү байгаа байх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (77)

  • Зочин (112.72.13.213)
    zaa ingej hudlaa ovoo bosgood deer ni oorsdoo garj suuchihaad shagshrah ni utgagui ... ter hund ooriin bodol baigaa bailgui bid end olon doloon yum yariad yund ch nuluuluhgui
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • ooooopo (112.72.13.99)
    yahab odoo bolioo boli eh orondoo irj dabgaa shig biznis hii.mash ih zuil hii eh orondoo
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • МОНГОЛ АХ (203.91.118.178)
    АРАЙ ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ ЯПОН ТОМ ГҮРЭН ТИЙМ ХӨГИЙН ЮМ ХИЙГЭЭГҮЙ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙНА. ДОМОГТ АВАРГА МИНЬ ОЛОН ЮМ БОДОЛГҮЙ БЭЛТГЭЛЭЭ САЙН ХИЙГЭЭД НӨГӨӨ 2 АВАРГАТАЙГАА ЭВТЭЙ БАЙГААД 40 Л ТҮРҮҮЛЧИХ ТЭГЭЭД БОЛОО. БАС НЭГ ХҮСЭХ ЮМ БАЙНА- ЭНЭ НЭР ТӨРӨӨ АШИГЛААД МОНГОЛ ОРОНДОО ХӨРӨНГӨ ОРУУЛААРАЙ... ЧИ УХААНТАЙ ХҮН ХЭЛҮҮЛЭЛТГҮЙ ХИЙНЭ ГЭЖ БОДОЖ БАЙНА. СПОРТЫН ЦОГЦОЛБОР ОРДОН ГЭХ МЭТ... ТАНЫГ АЗ ХИЙМОРЬ МӨНХӨД ИВЭЭХ БОЛТУГАЙ.
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • od (182.160.37.207)
    er ni eh orondoo irehee bodohgui yu da eh oron eej aaviig yugaar ch solihgui shu de
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • өвгөн (112.72.13.124)
    Японы иргэн болно биз түүхэн амжилтынх оргилд хүрээд орхиод л ирнэ биз ямар хамаа байсан юм вэ.
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • naran (211.225.57.16)
    Manai naadmaar gadaad nuhur turuuleed bval manaihan yah bol doo. Eldev deedeer heleed yah l bol doo. Tiim bolomj ch olgohgui dee. Japanchuud mundag humuus yumaa. Setguulchee ta japanchuudiig sain muugaar ni huvaaj angilah geed hereggui ee. Tanii uhaan hurehgui yum bna. Zugeer medeegee bicheed yav. Tailvarlah geed hereggui.
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (75.84.214.1)
    2 ulsiin irgenshiliig zobshoorox xeregtei, zobxon amerik,japon 2toi
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Mongol (166.137.244.85)
    Herhevch Japan bolj bolohgui 33 turuulchiheed irj aaviigaa asar! Ter halhiiin domogt avarga shuu dee. Hund aav eej eh oron neg l zayana
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Z (27.113.1.104)
    Mgld n bg humuus gadaadad bg humuuste mgl yag l heveere bn geh met oilgolt uguhuur bugd l Mongold butsaj ochihgui shd. Tegseer bgad buh irged n gadagshaa garaad duusval ene uls amarhan l busdiin gart oroh bno. Gadagshaa garsan humuusiig ali boloh butsaaj tatah heregtei .
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (50.172.199.186)
    Yamar ch notolgoogui, barimtgui yum bichij baihaa bolioch.Amindaa od boloh gesiin baihdaa muu hujaa.
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.70.37.34)
    dandaa baliar yumiig harluulj bichih yumaa durgui hurchihlee
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • mongol (182.160.39.71)
    hudlaa yum zohioj bichhee bolioch
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (98.169.54.167)
    Үгүй энэ япаан золигнууд чинь манай хүүхдүүдийг бол ер барахгүй юм. Манайхнаас япаан болгож байж л манайхантай ноцолдуулахгүй бол болохоо байж байгаа юм уу даа.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • ШАВЬЖНУУДАД ҮЗҮҮЛ (112.72.13.227)
    ИРГЭНШЛИЙН НЬ АВЧИХ ХҮЧ ЧИНЬ ХАРИАД ИРЭХЛЭЭР ХАЯАД ХҮРЭЭД ИР. ДАЛАЙД ДАЛ ОРОХ АРЛААР ЯАДЫН
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • g (103.10.23.184)
    Mongold baiga muusain japan chuudiig bas zailuulah heregtei
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (50.141.76.133)
    ЯПОНЫ ИРГЭН БОЛЛОО ГЭЭД МОНГОЛ НЭР, МОНГОЛ ЦУС ЧИНЬ ЯПОН БОЛЧИХГҮЙ. ХААШДАА ЧИНИЙ МОНГОЛ ГЭДГИЙГ ДЭЛХИЙ МЭДНЭ. УСЫГ НЬ УУВАЛ ЁСЫГ НЬ ДАГААД ЯВ. ЧАМАЙГ ӨДИЙ ЗЭРЭГТ ХҮРГЭСЭН ТЭР САЙХАН АРД ТҮМЭНД СЭТГЭЛИЙН ДЭМ ӨГ.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Mongol boh (122.201.19.66)
    Bitgii surjigneed bai. Sumo ih sportiin torold ordog bol yahav gesen. Zarim ulsad sumo gej medeh ch ugui. Ali ulsiin haryat baih ni hend ch hamaagui zuil
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Zochin (150.129.140.120)
    Haanahiin irgen bolood ch MONGOL hun chin mongolooroo l uldene shuu d..naran ulsiin erguunuud yu bolchino gej bodood bgaan boloo...argaa barsan matarnuud
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • зочин (122.201.21.178)
    хаана хэн гэдэг хүн ингэж шахаж шаардсан бэ, сэтгүүлч эх сурвалжаа тавьна уу
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • ZOCHIN (112.72.13.147)
    ENE ULSIIN UNDESNII SPORTOOR AVARGA BOLSON TUUHEN REKORDIIGNI EVDEJ BGA YUM CHINE YPONI IRGEN BOLHOD YUUNI BURUU BGAAN BE YG DUUDAHDAA DAVAA JARGAL MONGOL HUN GEDGUUGNE YAAJCH NUUGAAD DELHII MEDNESHUUDEE
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (91.231.169.123)
    Yamar hyatadiin irgen boloh gej baigaa bishdee.Mongolchuud ch mundag gedegee uugeer haruulj bna.Japanuud irgenee boloochee gee l Mongolchuud ni ugui gee l ene l goe baihgui yuu daa.Gehdee Mongol hunii devjee alsdaa baisan ni deer tiimees Hakuho mini japanii irgenshil avchihoo zurh chini Mongol heveeree gedegee saya Mongolooroo mendchileed haruulchihlaa shuu dee.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.140.171)
    Сумогийн холбоо ийм тэнэг шаардлага арай ч тавихгүй л дээ. Харин хаа ч байдаг муурхсан юмнууд л ийм мэдээ тарааж байгаа юм. Тэгээд ч дэлхий хавтгай болсон одоо цагт өөр улсын харьяат боллоо гээд монгол хүн гадаад хүн болчихгүй шүү дээ. Харин ч амжилтаа улам лавшруулах боломж нээгдэнэ. Ухаантай байцгаая.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Бат (203.194.118.58)
    Иргэншил биш, харьяал***** юм шүү. Битгий ингэж маанагаа гайхуулж байгаарай. Даваажаргал бол Монгол улсын харьяат иргэн. Улсын харьяаллаа солих эсэх нь түүний хэрэг. Япончуудыг буруутгах хэрэг байхгүй. Манай үндэсний бөхөөр гададын хүн барилдаад л ноёлоод л байвал яаж донгодохыг нь харах юмсан. Нэгэнт хүний нутгийн үндэсний бөхөөр барилдсан бол усыг нь ууж ёсыг нь дагаж дээ.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.142.66)
    Японий иргэн болчихоо. Наадууд чинь дургуйдэх нь аргагүй шдээ. Боллоо гээд муу нь юу байхав.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.229.123.245)
    БОЛЬЁ ОО
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.10.23.103)
    Davgaa avarga barildaj baisan bol odoo 50 turuulchihsen baij magadgui shuu
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
    • Za dagvaa 5 n turuu avahad hetsuu bolson uedee dalimduulaad alga bolsobdoo. Yun 50 amnii zorgooroo chalchin yumaa
      2014 оны 11 сарын 25
  • зочин (202.179.20.235)
    За яадаг юм бэ? Эх орондоо хүрээд л ирэхгүй юу?тэр Японы рекордыг эвдэнэ барина гэдэг нь япончуудад л хамаатай биз. тэгсэн тэгээгүй монголчуудыг дийлэхгүй гэдэг нь харагдаж байгаа хойно.Монгол хүн гэдэг омогшил байгаа цагт нутагтаа ирвэл ямар бэ? дуу хүртэл байдаг ш дээ. 2-ын 2 нарыг үзэх гэж хүний нутагт юугаа ч хийх билээ гэж
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Түвшин (182.160.36.4)
    Шал худлаа шаацгаах юм. Энэ эрүү сэтгүүлч нэртэй дуракууд хэрвээ ямар нэгэн эх сурвалж байгаа бол түүнийгээ тавь, байхгүй бол битгий ингэж нэгнийгээ хуулан бичиж эргүүтэж бай. Дагвадоржийн үед ганц хоёр яригдаад чимээгүй болсон зүйлийг шал худлаа санаагаараа зохиож бичээд зайлуул хэдэн халтар төгрөгийн шагнал, цалин авч хатсан талх авч иддэг юм байх даа чааваас. Ингэж эргүүтэж байхаар жорлон ухаад ч болов наад ходоодоо тэжээ мал минь
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • irgen (103.229.121.229)
    Yun ch muuhai helj bichdeg yum be dee. Argagui mongol ataarhuu, osorhog muuhai zan haragdaj baina shuu. Bid oorsdoo bol yasan boldoo, odiid tiim olnooroo baitugai gants gadaadiin huniig ch bailgahgui. Harin ch japonchuud yostoi ad uzehgui bailgasaar l baina. Mongol setgelgeegeer bol odoo mongolchuudiig barilduulahaargui l baihgui yu. Hunii saihan setgeld us hayadag manai mongolchuud shig buzar zavaan, zerleg buduuleg ni dendsen uls baihgui baihaa. Uuniig bichsen hun neree il tod bicheed tavichihgui yavaa. Iim l humuus hevlel medeeleld ajillaj ard tumnii maani setgel zuig todorhoilj biana shuu dee.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (203.194.118.65)
    ene hudlaa medeelel yavaad bn
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • arad (202.21.118.98)
    AVARGADAA AMJILT HUSIE. HUH MGL-iin uvug deedsiin tsus tani sudasaar guij baigaag yaponii irgen bolloo ch uurd baih yum chini IRGEN NI BOLCHIHOO
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • zochin (220.245.169.143)
    zugeeree irgen n bolchih.baahan turuulj hamag rekordiig n evdchiheed l butcaad l mongoliinhoo irgen bolchih.hen sergelen n l hojino.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • зочин (202.131.231.226)
    Япончуудыг ойлгох хэрэгтэй. манай Монголд япон бөх ирээд хамаг аваргын нь түүгээд байвал яах уу? Иргэн нь болсон зөв. Наран улсын иргэн болооч гэж хэн нэгэн аавын хүү, ээжийн охинд ирэх аз биш шүү. ийм аймаар ьамын тогоо шиг Монголд ирэх хэрэг байхгүй. Азаа, жаргалаа хайрлаж хамгаалж яваарай. Аль улсын иргэн байх нь хамаагүй. Чи Монгол хүн тэгээд л болоо. Японы иргэн болоод улма их амжилтандаа хүрээрэй. энэ янз бүр бичээд байгаа хүмүүс худлаа шүү. Японы иргэн болох мөрөөдөлдөө хөтлөдгдөөд сууж байгаа хүмүүс ихэнхи байх шүү.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.19.66)
    Za sumo ymar manai undesnii sport bish yapanii irgen bolno l biz dee. Etsiin etsest Mongol gedgeeree l yvna shuu dee.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • т (124.158.74.171)
    энэ мэдээлэл үнэн байлаа ч япон-ы буруу гэж бодохгүй байна, Манай монгол болохоор гадны орны бөх барилдуулах нь битгий хэл аймгийнхаа ойн барилдаанд өөр аймгийн бөхийг түрүүлүүлдэггүй л ард түмэн шүү дээ, Наадам болгоноор Увс болон бусад аймаг гэж талцаад л,,, Тэгэхээр ямар сонголт хийх нь аваргын өөрийх нь эрх гэж бодож байна
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.10.23.71)
    ИРГЭН НЬ БОЛОХ НЬ ЗӨВЬ ИРГЭН НЬ БОЛЛОО ГЭЭД ХӨХ ТОЛОВТОЙ МОНГОЛ ХҮН ХУВИРАГХГҮЙ ҮҮНИЙГ ДЭЛХИЙН ХҮН АРД МЭДЭЖ БАЙГАА ИРГЭН НЬ БОЛОЖ АМЖАЛТАА АХИУЛАХ НЬ АЛСДАА ХЭРЭГТЭЙ ТУСТАЙ
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (203.194.118.78)
    Япончууд ёкозүна Хакухо М.Даваажаргалыг эх орон, ээж аав, элэг нэгт ард түмнээс нь тусгаарлаж, гаргасан бүх амжилтыг нь өөрийн улсын нэр дээр бичүүлэхийг завдаж байгаа сурагтай. Ene odoo yu gesen ug ve? Eniig bichsen hun eruul uu? Yamar ch eh survalj, barimt notolgoogui iim erguu balai yum bichihee bolinoor yum. Sanaand orson elii balai bodol bolgonoo "tegsen suragtai" geed bicheed baival Yaponchuud Hakuhogiin ami nasand haldah suragtai ch gej bichij bolno shuu dee, erguunuud ee.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
    • irgen
      Tiin shuu, tanii helsniig buren demjij biana.
      2014 оны 11 сарын 25
  • Зочин (202.21.106.150)
    Яадаг юм бур болохгуй бол иргэншлийг нь авчих тэгээд сумогийн хамгийн дээд амжилтийг нь тогтоогоод гарч болох хурч болох бугдийг нь аваад Монгол хун ямар байдгийг харуул. Угаасаа япон сумо бех гарахгуй ээ дараалаад л Монгол аваргууд терсеер байх болно.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.20.229)
    taiho gedeg chin orosiin ***** hoid nutgiin hokkaido araliin boh shuu dee.yaponuudad oorinn boh garch irehgui yum bn
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Mongol Omogshil (103.23.51.1)
    Bur musun rekordiin evdeed Mongol neree manduulchaad hureed ir, yahav Japan huuhentei suugaal biz teglee geed ehornoosoo urvah bish, Mongoliin olon noyd olon gazaraas hatad avchil baisan, irgenshilee harin ***** soli , ner hugarhaar yas hugar gej neg aihtar ug bii, Mongol gsn 6gaan usgeeree omogshij yvbal ard olon chinii tald baisaar baih bolno. irgenshilee ***** soli.eh orondoo irgej ireed Saihan Mongol hatan olj avaad suuchih , tegeel boloo shuudee Chinii udamiin tsus Mongoldoo nujruh yostoi uur zuilgvi
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (46.188.122.62)
    Иргэншил цаасан дээр,хаана юу хийж амьдарч бн, зурх сэтгэл хаана бн чух*****
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.141.69)
    Япон өнөө маргаашгүй болсоон Үүнийг олон судлаачид мэднэ
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Mongol (112.72.13.254)
    Huh tolbo zuvhun mongol hund baidag gedeg n hudlaa bolj taarsan shuu. Hujaa huuhduuded ch gesen zondoo baina gesen. Tegeheer bi ***** tolbotoi baisan yum chinene minii nutag geed baahan hujaa orood ireh n baina shuu.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Germanaas awchirsan Prius (202.179.20.151)
    Germanaas oruulj irsen europa standartiin zuw rulitei Prius zarna. Utas 53190009
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • bayar (153.169.249.31)
    bitgii tegej shaaj bai shaal hudlaa medeelel thh bsan bol ali hediin tgh l bsan
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Soongo (122.201.21.98)
    Аврага минь больчих, сумог нь үзэх хүн бүр л багасана биз, эх орондоо ирээд сайхан амьдарч болно, эхнэр чинь харин монголын иргэн болох хэрэг гарна даа хэцүү ч юм даа, за болохгүй бол сайхан монгол эхнэр авч бас болно,
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.141.129)
    Монголд ирээд юу хийх эсэхээ сайн бодооорой. Монгол яг л хэвээрээ л байгаа. улс төр нь бохир, агаар нь бохир, эдийн засаг нь нимгэн, хэсэг хүмүүсийн боловсрол бага, авилгатай, өглөгтэй,асуудалтай, хогтой, шороотой, хов жив ихтэй, хоосон толгойтнууд улс төрд гарсан яг л хэвээрэй байгааг санаарай. Харин Монголоо гэсэн сэтгэлтэй цөөхөн хэдэн ард иргэд чинь яг л хэвээрэй байгаа шүү аваргаа.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • zochin (124.158.74.119)
    Gants turuuleedl eh orondoo ezen n bail daa.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Mgl (175.201.134.213)
    Zugeer argalj bgaad odoo neg turuulchikh tegeed bayartai geedel mgl-doo xureed ir xuugee xarin udam zalgakh saikhan mgl bukh bolgooroi..... amjilt saikhan mgl er
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.61.97.81)
    яс юман дээр Тайхо аварга ч цэвэр япон хүн биш шүү дээ, тэгж шахаж байгаа бол харьяаллыг нь авчихад яадийн тэгээд дээд амжилтаа тоэтоочоод дэвжээ нээх нь зүгээр домогт аварга хүн заавал дэвжээ нээж өөрийн хүчээ зориулах хэрэгтэй. за тэгээд болохгүй бол эх орондоо хүрэээ д л ирнэ биз, манайхан хөгийн вманд бухимдахийн өөрсдийгөө тэд нартай бас зүйрлүүлж бодох хэрэгтэй
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • хэрэггүй (210.102.192.156)
    японы иргэн болж л болохгүй. ирээдүйгүй улс. орхиод энэ сайхан орондоо ирж сэтгэл тэнүүн амвдарсан дээр
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • mglhuu (150.129.142.11)
    Uhaanaa urdaa barij tolov tovshin yavaarai duu min. Delhiin sonoriig deldiilgesen ***** tolbot mongol huu shuu. Olon hun yu ch gesen tom zorilgoo bitgii martaarai. Chamaar aav eej ah duus chin mongol tumen chin baharhaj baina.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • zochin (182.160.2.94)
    zodgoo tailj bolohgui shuu estsee hurtel yav duu min japan irgenshliig ni avchih
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • baagii (202.179.11.107)
    mongoliin naadamd hujaa turuulbel yaahav
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.235.211)
    яс юман дээр Тайхо аварга ч цэвэр япон хүн биш шүү дээ, тэгж шахаж байгаа бол харьяаллыг нь авчихад яадийн тэгээд дээд амжилтаа тоэтоочоод дэвжээ нээх нь зүгээр домогт аварга хүн заавал дэвжээ нээж өөрийн хүчээ зориулах хэрэгтэй. за тэгээд болохгүй бол эх орондоо хүрэээ д л ирнэ биз, манайхан хөгийн вманд бухимдахийн өөрсдийгөө тэд нартай бас зүйрлүүлж бодох хэрэгтэй
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Solo (103.230.82.196)
    Irgenshilee soliloo geed Davaajargal Hakuho bolchihuu. Davaajargaliin biend japan tsus guigeed ehelchihuu. Aaviin huu huslee guitseej yavaad irsen ni deer biz dee. Hen yu gej heleh bol gej aij yavdag nas ungursun shuu Davaajargal mini.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.230.82.196)
    Yag unen mongolchuud yadag bilee dee devjeen deer ni uvurmongol hun garaad irlee geed booj uhdeg biz dee Irgenshilee soliloo geed mongol tsustai baihaa bolichih uu aaviin huud iim az dahiad zayahuu
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • MD (202.21.113.140)
    Харин ч япончууд их хүлээцтэй юм биш үү!!!!!! Монгол үхэрнүүд бол жинхэнэ солиоруулж байгаа даа
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • A (202.21.106.167)
    MUNHBAT 1 YAPON HUUHED TURUULLEE BIZ NTR
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.106.109)
    Тэр рекордыг нь эвдчихээд эх орондоо ирээд тайван амьдар түүнээс өөр зам байхгүй...
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • ha (202.70.37.230)
    bichig tsaasan deer japan gej bichine l biz irgenshlee solij bgaad 50 turuulchih tegeed butsaad mongoliin irgenshlee avchih yaadiin gol ni amjilt tuunees bish chamaig henc h yapon hun gej helehgui ene delhii deer
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (112.72.11.117)
    za neg ih shahaj shaardsan yum alga l bna sh dee.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.20.212)
    энд гайхаад байх юу бна даа. Тувагийн бөх манай наадмаар барилдах гэхэд нь яаж хавчдаг билээ. уул нь монгол цустай л хүмүүс ш дээ. тэгхэд япончууд үндэсний бөхөө харамлахгүй ч яах билээ дээ. харийнхан, шовинизм энэ тэр ч харин юу л бол доо.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • mgl (112.72.13.102)
    yuch bodohgvi dahiaad barildaad Japan chuud hezee ch hvrehgvi hvrii geed miriigeed ch hvrehgvi tiim tvvhen amjilt gargaarai amjilr
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.106.167)
    Энэ бол тийм ч их эмзэглэх зүйл биш байна. Манайхан ерөөсөө нэг юмыг ойлгохгүй юм. Эдгээр бөхчүүд хаана очиж юугаар дагнаж амжилт, хоолондоо хүрсэн бэ? Энд шовинизм, үндэсний үзэл яриад байх хэрэггүй. Цэвэр хувь хүний асуудал. Японы сумо бөх монголын бахархал биш. Хүний юм гэдэг хүний л юм байна. Тэхээр зүй нь бид японы сумог балиашиглах биш ууг нь өөрсдийн монгол бөхийг бүх талаар нь хөгжүүлж дэлхийн нийтийн сонирхолтой спорт болгох тухай бодох нь илүү дэвшилтэт зүйл. Тэр цагт бид сая өөрсдийн "юм"-ны тухай ярих билээ. Аль ч тохиолдолд Хакухо Японыг хүндэтгэх ёстой. Өнөөх бүдүүлэг монгол чинь орчин үед соёлжиж иргэншиж байгаа юм байна гэдгийг дэлхий нийтэд харуулахын тулд шүү дээ.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • unshigch (182.160.38.232)
    Mongol ulsin irgen heveree l baigarai!!!
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • irgen (202.179.20.232)
    gyls hed turuuleed hench dahij davthaaragui bolgochood zodgoo tailchihaaa
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • munkh (172.56.10.168)
    Yahavdee, sportiin amjiltiin toloo yavj bna, ingenshliig ni avaad orgild ni garahgui yu? Zorilgoosoo bitgii uhar. Irgenshlee soliloo gej zarim ni durguitsne l biz, ihenhi ni oilgonoo.Zorilgo husel baihad zutgeh heregtei. Bitgii buuj og.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • irgen (202.179.20.232)
    zugeer l zodgoo tailchaachdeeee
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • зочин (202.179.20.235)
    ААВ НЬ ЮУ ГЭЖ ХЭЛЭХ БОЛ?? АГУУ МОНГОЛ ХҮН БАЙГАА ЮМ, ААВЫНХАА ҮГИЙГ ДАГА ДАА
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.142.176)
    unen khudal ni medegdekhguy iim yum khen bichdeg bainaa , iim tsuurkhal ,khudlaa taamaglal taraasan durakiig khuuli khyanaltynkhan bariach
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Батаа (103.229.121.253)
    Даваажаргал аа. Чамайг юу ч хийсэн монголын ард түмэн ойлгоно. Монгол зүрх цохиж монгол цус гүйж байхад монгол ухаан байгаа.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • zet (103.242.47.14)
    mgl-ee tegvel sport geed yah be!!!!!! Hakuho-d amjilt.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • irgen (103.229.121.36)
    japan ehnertei yum ch 2 ulsiin hun
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • mgl (150.129.143.85)
    Yutai ch Mongol hun delhiin hun gedgiig l haruullaa. 2000 jiliin tuuhtei undesnii sportiin haan ni gadaad hun baina gedeg yamar hetsuu baigaag no iolgomjtoi bolohoor Japanchuudad buruu ogoh hereggui biz dee. Manai undesnii bohoor hen negen gadaadiin nohor ireed Bat-Erdene avargiin amjiltaas iluu garval bidend yamar baih uu? Harin ch Japanchuud hichneen tesvertei soyoltoi ard tumen be gedgee haruulj baina. Minii huviin bodloor Mongoliin ih avargii huu Hakuho irgenshilee solih hereggui. Odoo dahij turuuleh ch hereggui. Haashdaa Taiho bolon Hakuho-iin amjiltiig dahin 100 jild ch evdeh hun torohgui baih. Iimd 50%-ia hiigeed l Mongol neree duuduulj baigaad zodog tailsan ni deer baih gej bodoj baina.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    2 цаг 35 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    3 цаг 3 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    6 цаг 0 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    6 цаг 5 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    7 цаг 51 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    8 цаг 6 мин
  • Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
    8 цаг 18 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
    8 цаг 23 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
    8 цаг 26 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
    8 цаг 34 мин
  • “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
    8 цаг 39 мин
  • БГД-ийн ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагч Зэвсэгт хүчний 311-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа
    8 цаг 48 мин
  • Танилц: 105 м² талбайд цөлжилтөөс сэргийлж буй төсөл
    8 цаг 53 мин
  • Баянгол дүүргийн шилдэг татвар төлөгч ААНБ, иргэнийг шалгарууллаа
    8 цаг 58 мин
  • Их Британид Хятадын талд Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийг тагнаж байсан хоёр этгээдэд ял онооно
    10 цаг 27 мин
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
    11 цаг 4 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа
    11 цаг 22 мин
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
    12 цаг 9 мин
  • Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна
    13 цаг 13 мин
  • Орон сууц нийтийн аж ахуйн салбарын урлагийн их наадамд УСУГ тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо
    13 цаг 35 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК