Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Тэнүүн Огоо” компанийн захирал А.Ганхуягийг цагдаагийн байгууллагаас хориглосон эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргээр шалгаж байгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Харин хориглосон эд зүйлсийг нь хураажээ. Тэрбээр АНУ-ын “Beretta” маркийн хийн гар буу гурав, үрлэн сум 7000, хийн баллон 50, нулимс асгаруулагч хий 10-ыг компанийхаа харуул хамгаалалтын албаны хэрэгцээнд зориулан энэ оны долдугаар сарын 3-нд оруулж ирсэн байжээ.Д.Дуулим






















































Сэтгэгдэл (1)