ОХУ-ын Тувагийн хилийн албаны офицер М.Аяасыг манай улсын иргэн хутгалж гэмтээн Монгол руу зугтан ирсэн хэрэг энэ сарын 5-нд гарсан байна. Тодруулбал, Увс аймгийн Тэс сумын иргэн Б, Ө нар улсын хил зөрчин ОХУ-ын хил рүү нэлээд гүн нэвтэрсэн байсан гэнэ. Дээрх хүмүүс адуу худалдахаар Тувагийн иргэдтэй тохиролцон явж байгаад ОХУ-ын хилчидтэй тулгарч, Ө гэгч нь ОХУ-ын хилчнийг мөрөнд нь хутгалж гэмтээгээд Монголын хил рүү зугтан орж иржээ. Хоёр улсын хилийн албаныхан болсон асуудпыг нягталж, эрэн сурвалжилсны дүнд Ө-г Тэс суманд гэртээ бүгэж байхад нь баривчлан цагдан хориод байгаа гэнэ.





















































Сэтгэгдэл (1)