Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Жамъянсүрэн: Бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө би дахиад сурна, хөдөлмөрлөнө, шинийг сэднэ…

2014-11-25
0
ЖИРГЭХ

10628913“Улс төрд шинэ манлайлагч” телевизийн зорилтот төслийн шилдэг оролцогчдын нэг Өмнөговь аймаг дахь “Капитрон” банкны салбарын эдийн засагч Б.Жамъянсүрэн.  

- Төслийн III шатанд өрсөлдөж байна. Ажлаасаа хэдий хугацаагаар чөлөө авсан бэ?

- Эхний ээлжинд  хоёр сарын хугацаатай чөлөө олгосон. Энэ хугацаанд 2-3 удаагийн хасалт байгаа болохоор магадгүй би хасагдаж болно шүү дээ. Хамт олон маань ойлгож, дэмжсэн. Ар гэрийнхэн ч адил. Манай эхнэр одоо хоёр дахь хүүхдээ тээж байгаа ч ар гэрийн амьдралдаа санаа зоволтгүй гээд л үлдсэн.  Тэднийхээ итгэлийг даагаад амжилт гаргахсан гээд хамаг хүч чадлаа дайчлаад явж байна.

-Та төсөлд “үрдэг биш, олдог эдийн засгийг хөгжүүлэе”  шийдэлтэй орж ирсэн. Мэргэжлийнхээ дагуу л энэ санааг сэдсэн болов уу?

-Монгол улсад үйлдвэрлэл утгаараа алга гэдэг санаа. Үйлдвэрлэлийн төлөө, үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Чингис бонд гээд их хэмжээний мөнгийг цацаад л байдаг. Гэсэн ч өөрчлөлт алга. Монгол Улсад үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого өнгөцхөн, шоу маягийн явагдаад байгаа болохоос бодлогоор үйлдвэрлэл хөгжихгүй байна.

-Энгийн хэний ч мэддэг ч асуудал байна. Гол шийдлийн тухайд?

-Миний дэвшүүлсэн санаа их энгийн хэрэгцээ. Бид 7 хоногт хувцсаа дор хаяж 2-3 удаа сольдог. Тэгэхээр энэ хувцаснуудаа өөрсдөө оёж эхлэе. Ингэхдээ даавуу, утсаа өөрсдөө үйлдвэрлээд эхэлбэл эцсийн бүтэгдэхүүн хямдаар гарах боломжтой. Жижиг үйлдвэрүүд олноор бий болно. Манай аймагт Оюутолгой, Тавантолгой, Нарийн сухайт гээд уурхайнуудыг дагасан оёдлын үйлдвэрүүд маш их. Миний судалснаар нийт 400 оёдолчин байна. Гэтэл энэ үйлдвэрүүд зөвхөн уурхайн л захиалгат хувцас л хийдэг. Уурхай зогслоо л бол тэд ямар ч ажилгүй, оёдлын машин нь тоосондоо дарагдаад л, өөрсдөө ажилгүй гэртээ сууна. Тэгэхээр мэргэжлийн оёдолчдод тулгуурлаад өдөр тутмынхаа хувцсыг хийе. Би саяхан ажлаар Бээжин орсон. Энэ үеэрээ нэг сонирхолтой тооцоо хийлээ л дээ. Нэг монгол хүн урагшаа  явахдаа дунджаар 15000 юань буюу 4.5 сая төгрөгтэй гарч байна. Миний халаасанд 4.5 сая төгрөг байгааг хэн ч гаргаж нэгждэггүй. Би цаашаа Эрүүн рүү ороод баахан өмд, түрсик, оймс цүнхлээд боогоод ороод ирэхэд миний барааг задлаад хэн ч үздэггүй. Гааль дээр, хятад талд ч тэр Монгол талд ч тэр. Гэтэл энэ чинь өөрөө далд эдийн засаг байхгүй юу. Ер нь бол өдөрт 10.8 тэрбум төгрөг, сард 324 тэрбум төгрөг, жилд гурван их наяд 888 тэрбум төгрөг урд хөршид гарчихаж байна. Энэ бол хүний нүдэнд харагдахгүй хирнээ өдөр болгон тогтмол гардаг далд мөнгөний урсгал. Тэгэхээр бид энгийн хэрэгцээ буюу жижиг үйлдвэрүүдийг нэн тэргүүнд улсдаа хөгжүүлэх шаардлагатай.

-Танай аймагт оёдол утгаараа хөгжиж байна уу?  


-Монголчууд их залхуу. Өнөөдөр 10 ширхэг оймс үйлдвэрлээд зах дээр гарч зарах биш  уурхайг гуйгаад бөөнд нь худалдахыг хичээдэг. Сэтгэлгээ нь зөвхөн л уул уурхайг л харж байна. Уул уурхай зогслоо гэхэд бүгд дагаад л зогсоно.

-Өмнөговь аймгийнхны амьдрал хоёр толгойгоо дагаад харьцангуй дээшилсэн гэж хардаг?

-Аймагт бүтээн байгуулалт хийгдэж хөгжиж байна. Харин хувь хүн бүрийн амьдрал сайжраад байна уу гэхээр үгүй. Манай баг ухаалаг Монгол төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ манай аймгийн амьдралтай уялдаатай. Хүн олсныхоо хэрээр үрэх, тансаглах хандлага бий. Хүн бүхэн жийп унах, брэнд хувцас өмсөх гээд л. Тэгсэн хэрнээ хүн бүхэн цалингийн болон хэрэглээний зээлтэй. Өр тавиад тансаглаж яваа хүмүүсийн нүд нь сохор байна. Би тансаг хэрэглээг огт дэмждэггүй. Эхнэр бид хоёр бинзен бага иддэг, гэр бүлийн жижиг машинтай. Хүүхдээ цэцэрлэгт өгчихнө, өөрсдөө алхдаггүй, даардаггүй болоод л байна. Би iphone 5, 6 барина гэхгүй. Интернэтэд орж болдог 100 гаруй мянгын утас барьчихна. Надад хүмүүсээс дутаж байгаа зүйл алга. Би сая гаруй төгрөгийг зүгээр халаасанд явдаг смарт төхөөрөмжинд өгмөөргүй байна шүү дээ. Тэгэхээр Өмнөговь аймагт хотжилт айл бүрт илүү их давамгайлаад л, гэтэл уул уурхай зогсвол бүгд хямардаг. Яг л тийм хэлбэлзэлтэй болчихсон. Харин иргэд бичил бизнес эрхлэгчид энэ хөгжлийг арай өөр нүдээр харж чадвал боломж их бий.

-Зорилтот ТВ төсөлд зориг гаргаж өөрийгөө сорьсон 1700 залуусын нэг нь та. Өөртөө хир итгэлтэй байна?

-Анх “Надад шийдэл байна” эсээгээ илгээхдээ тэнцэнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Учир нь энэ бол бидэнд тулгамдсан, бас шийдэл хэрэгтэй асуудал. За тэгээд тэнцээд шилдэг 90 залуу дотор орж ирээд өөрийгөө голж эхэлсэн. Нэг залуу үндсэн хуулийн нарийн ширийн зүйл заалтуудыг  цээжээрээ хэлж байх жишээтэй. Гэтэл би тэр талаар юу ч мэдэхгүй. Тэгэхээр өөрийгөө дахиад боловсруулах хэрэгтэйг мэдэрсэн.  Би энэ  залуусыг өрсөлдөгч гэхээсээ илүү найз нөхөд, надад маш үнэтэй мэдлэг боловсрол үлгэр жишээ шилдэг хүмүүс гэж хардаг. Америкт сурсан  МУИС-д багшилдаг, доктор, магистрын зэрэгтэй залуус, Ганабелл инстутын захирал гээд л дандаа шилдэг сэхээтнүүд. Би эднээсээ суралцах, үгийг сонсох илүү сонирхолтой яваа.

-Та нар багаар ажиллаж байгаа. Бусад багаас мэдээлэл авах, нөхөрлөх боломж нь хэр бүрдэж байна вэ?

-Ер нь би хүсэх юм бол намайг цаашаа гэхгүй шүү дээ. Бид шилдэг 90 гээд цахим ертөнцөд фейсбүүк групп үүсгэчихсэн. Энэ группээрээ нээлттэй харьцдаг.   Энэ их сайхан. Багийнхаа залуустай маш сайхан найз нөхөд болсон. Байнга санал сэтгэгдлээ хуваалцаад, мэдэхгүйгээ нэгнээсээ асууна.

-Газар газраас ирсэн залуус ижил гараанаас  тэгш боломжоор өрсөлдөнө. Үл ойлголцох, нэгнээ үгүйсгэх няцаах зэрэг асуудал мэдээж гарна биз?

-Бид нийгмийн салбар бүрд манлайлагч болох зорилготой. Энэ үгийг би өөрийн байр суурь, ярьж, бодож, хийж буй зүйлээрээ бусаддаа хүлээн зөвшөөрөгдсөн бусад нь тэр хүнийг удирдагчаараа өөрсдийнхөө зүгээс томилох процессийг манлайлагч гэж боддог. Гэтэл манай залуус дотор “би” төвтэй ганц нэг хүн харагддаг. Надад бол тийм характер байхгүй. Тэр ч утгаараа эхний хасалтын үед “Би би гэснээр манлайлагч удирдагч болохгүй.  Чи энэ багийн гишүүд болоод бусдаар хүлээн зөвшөөрөгдөж байж манлайлагч болно шүү” гэдгийг хэлсэн.

-Төслийг бусад ТВ шоунуудтай харьцуулахад маш өгөөжтэй. Харин та юу гэж бодож байна вэ?

-Би энэ төсөлтэй холбогдсондоо баяртай байна. Би улс төрч болох гэж энд зориогүй.  Энэ бол залуу хүний хөгжих, боловсрох боломж байхгүй юу. Нийгэмд сөргөөр хүлээн авч байгаа хүмүүс ч бий. Харин дотор нь оролцоод явж байгаа хүний хувьд би биднийг хөгжүүлэх маш том талбар гэж ойлгодог. Бид ямар олон зүйлийг мэддэггүйгээ энд ирээд ухаарсан. Лавшруулаад мэдчих юмсан, гүнзгийрүүлээд судлах юмсан гэсэн чин хүсэлтэй болж байна. Тэгэхээр биднийг улс төрч болох гэж байна,  юугаа ч мэдэхгүй эксковаторчид гэдэг өнцгөөс нь хандаж байгаа хүмүүст “бид улс төрч болох гээгүй, зүгээр л боломжийг ашиглаж өөрийгөө хөгжүүлж буй залуус” гэж хэлмээр санагддаг.  Хүмүүс нэгнийгээ дардаг, атаархдаг, муулдаг муухай дадлаасаа салах хэрэгтэй. Хэрвээ тэр сөрөг комменттой хүмүүс бидний оронд төсөлд орж хичээл, сургалтад сууж, төр нийгмийн зүтгэлтнүүдтэй дотно яриа өрнүүлж, нийгмийн хөтөлбөрүүдэд хамрагдаж яваа бол огт өөр өнцгөөс хандах болно. Энэ бол тийм л төсөл.

-Иймэрхүү төсөлд оролцогчид камер, микрофон олдох боломжийг алдахгүй байх ёстой. Харин чи энэ бүхнээс нэг л тусгаарлагдмал байх шиг ажиглагддаг?

-Хүн ярихаасаа түрүүнд бодох хэрэгтэй. Намайг бодож анализ хийх явцад нэвтрүүлгийн цаг нь дуусчих гээд байдаг тал бий. Гэхдээ би харамсдаггүй. Баг дотор ороод ирэхээр камерийн өмнө өрсөлдөхгүй, багийнхандаа л хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Тэрний төлөө л би явж байна. Багийнхан “Жамиа чи гараад үг хэл” гэвэл мэдээж татгалзахгүй. Бусад тохиолдолд би ярина энэ тэр гэхгүй. Багийн нийгэмд хандсан шторк дээр  манайхан  намайг тайлбарлачих гэхэд их баярласан. Магадгүй тэнд намайг хүлээн зөвшөөрсөн байж мэднэ. Баг дотор санхүүжилт босгох, байгууллагуудтай харьцахад би яг л тэгш оролцоотой явдаг. Багийнхаа хамгийн эхний, хамгийн их санхүүжилтийг босгосон. Тиймээс манайхан намайг энэ ажлаар минь үнэлээсэй, дүгнээсэй гэж хүсдэг.

-Ерөнхийлөгч та нартай уулзахдаа “Үг даахгүй бол уул даахгүй” гэж хэлсэн.  Та бүхэн хэр үг дааж байна?

-Үг даана аа, даана. Даалгүй яахав. Шүүмж гэдгийг дахиад хийх хэрэгтэй юм байна, эргэж харах шаардлага байна гэж ойлгодог. Хүн өв тэгш хүнийг шүүмжилдэггүй. Гэхдээ ийм хүн ховор л доо.

-Удахгүй дахин хасалт явагдана. Оролцогчдын тоо улам багасна. Ямар бодолтой байна?

-Тэмцээн л юм чинь хасалт зарчмаараа явагдана. Унаж үзээгүй хүн босч чадахгүй ээ гэж үг бий. Тиймээс бид унах ёстой, шүүмжлүүлэх ёстой, хасагдах ёстой. Энэ нь бусдад хүлээн зөвшөөрөгдөөгүй байна л гэсэн үг. Тэглээ гээд гутрахгүй. Бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө дахиад би сурна, хөдөлмөрлөнө, шинийг сэднэ, санаачилна. Энэ цаг ирэхэд би гарч ирэх боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    2 цаг 35 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    3 цаг 3 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    6 цаг 0 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    6 цаг 5 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    7 цаг 51 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    8 цаг 6 мин
  • Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
    8 цаг 18 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
    8 цаг 23 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
    8 цаг 27 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
    8 цаг 34 мин
  • “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
    8 цаг 39 мин
  • БГД-ийн ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагч Зэвсэгт хүчний 311-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа
    8 цаг 48 мин
  • Танилц: 105 м² талбайд цөлжилтөөс сэргийлж буй төсөл
    8 цаг 53 мин
  • Баянгол дүүргийн шилдэг татвар төлөгч ААНБ, иргэнийг шалгарууллаа
    8 цаг 58 мин
  • Их Британид Хятадын талд Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийг тагнаж байсан хоёр этгээдэд ял онооно
    10 цаг 27 мин
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
    11 цаг 4 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа
    11 цаг 22 мин
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
    12 цаг 10 мин
  • Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна
    13 цаг 13 мин
  • Орон сууц нийтийн аж ахуйн салбарын урлагийн их наадамд УСУГ тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо
    13 цаг 35 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК