Төрийн албан хаагчид их хэмжээний хахууль өгч, гадаадаас мөнгө угааж
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын үйл ажиллагаа явуулсан
гэх “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, ерөнхий менежер
Н.Отгонболд, А.Чандмань, Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан
нарыг шүүх хурал өнгөрсөн зургаадугаар сард болсон. Улмаар “Тэнгри холдинг” компанийн захирал
Х.Анхбаярт 3,6 жилийн ял оноож, ерөнхий менежер Н.Отгонболд, А.Чандмань
нарыг гэм буруугүй болохыг нь тогтоож, хэрэгсэхгүй болголоо. Газрын
тосны газрын дарга агсан Д.Амарсайханыг гэм буруутай болохыг нь
тогтоосон ч нас барсан учраас хариуцлага тооцох боломжгүй болсон гэж
шүүх бүрэлдэхүүн үзлээ. Нэгэнт Д.Амарсайхан агсан буруутай гэдгийг
тогтоосон учир Х.Анхбаярыг ч гэм буруутайд тооцож ийн ялласан гэж
өмгөөлөгч нарыг зүгээс үзэж дахин давж заалдахаараа болсон юмХ.Анхбаярын хувьд 338 хоног хоригдсон учир энэ хугацааг нь тооцож 2 жил хорихоор болсон юм. Тэгвэл давж заалдах шатны хурал нь энэ сарын 28-нд Дээд шүүхийн байранд болох тов гарчээ.
Д.Ундрах /24tsag.mn/





















































