Израйлийн уран бүтээлч Маор Забар хуванцар сав, төмөр утсаар төрөл бүрийн хоолны дүрсийг гаргаж, түүнийгээ даавуун дээр наалдуулан эдгээр загварлаг малгайнуудыг урлажээ. Шинэхэн нимбэг, суши, шарсан өндөг, мөхөөлдөс, загас, жимсний цуглуулгуудыг түүний бүтээсэн малгайн дээрээс харж болно. 36 настай Маор Забар гэдэсний өвчтэй учраас хүссэн амттанаа идэж чаддаггүй гэнэ. Тиймээс идэж чадаагүй хоолнуудаа малгайн дээр урлах санааг бодож олжээ.






































































